Хайрла бас Хайрласаар байЗагвар

Love and Keep Loving

3-с 1 дахь өдөр

Хайрлахад хэцүү байх үед

Хайр нь ном, зохиол, дуу гэх мэт зүйлсэд байх хамгийн түгээмэл сэдвүүдийн нэг юм. Энэ нь танил ойлголт учраас бидний ихэнх нь хайрын мэргэжилтэн байх. Хамгийн их яригдаж, бичигдсэн сэдвүүдийн нэг ч ихэнх хүмүүст хамгийн ихээр зөрчилдөөн, эргэлзээ бас баяр хөөр, шаналлын түүхийг авчирсан байдаг.

Намайг зан чанартай минь холбоотойгоор амархан хайрладаг нэгэн гэж тооцдог. Гэсэн хэдий ч хайрлах нь хамгийн том сорилтуудын нэг болсон үеүд надад бий.

Хайр бол харилцаа тогтоох боломжуудын нэг; Хайраар дутах нь харилцаа муудах нийтлэг шалтгаан болдог. Тэгвэл бид юу хийх вэ?

Хариулт нь хайр бол өгөх тухай юм. "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Хүүд итгэдэг хэн бүхэн мөхөхгүй, харин мөнх амьтай байх болно" Иохан 3:16 гэсэн хамгийн алдартай эшлэлүүдийн нэгийг Бурханы үгээс олж болно.

Бурхан дэлхий ертөнцийг хайрлахдаа цорын ганц ХҮҮгээ ӨГӨВ. Төрөлхийн бид өөрсдийн сайн сайхан байдал, тав тух, ашиг тусын талаар бодох хандлагатай байдаг. Бидний анхаарал дотогшоогоо хандах хандлага (өөрсдөдөө чиглэсэн)-д төвлөрч, бид хайрын мөн чанарыг мартаж, энэ тухай ойлголтоо алддаг.

Хайр ӨГДӨГ бөгөөд энэ нь бидний анхаарлыг бусдад хандуулдаг гэсэн үг юм. Нөхцөл байдлаас үл хамааран хайр өгдөг; хайр нь зөрчилдөөнийг үл харгалзан өгдөг бөгөөд шархыг үл тоон хайрласаар байдаг.

Бурхан Хүүгээ өгөх шаардлагагүй байсан ч биднийг хайрладаг гэдгээ бодитоор харуулахыг хүссэн юм. Түүний бүтээлийн хувьд бид түүний хайрыг хүртэх юу ч хийгээгүй; Тэр л хайрласан. Бид хайрыг хүлээн авахуйц тодорхой төлөвшлийн түвшинд хүрсэн үед л Тэр биднийг хайрладаг юм биш. Биднийг гэсэн агуу их хайраа харуулахын тулд Тэр ЦОР ГАНЦ ХҮҮгээ өгсөн.

Намайг гомдоож өвтгөсөн хүмүүсийг хайрлахыг уриалах үедээ Бурхан надад бид үнэхээр хайрладаг хүмүүсийнхээ төлөө залбирдаг шигээ тэдгээр хүмүүсийн төлөө ч залбир гэдгийг сануулдаг. Би тэдний төлөө мөн тэдний гэр бүл, ажил, санхүү, амьдрал болон сэтгэл санаа, сүнснийх нь эрүүл мэндийн төлөө залбирдаг. Тэд хайрыг хүртэх зохистой эсэх нь чухал биш, харин хайр бид бүгдэд л хэрэгтэй гэдгийг ойлгуулж, Бурхан надад үүнийг харах боломжийг өгсөн учраас миний тэр хүмүүсийг харах өнцөг бүхэлдээ өөрчлөгдсөн юм. Харамсалтай нь өвдөлт, гомдлынхоо дунд бид өгөхөөс эсвэл авахаас татгалздаг. Хүн бүр, тэр байтугай биднийг гомдоож өвтгөсөн тэр хүмүүс ч эмзэгхэн төдийгүй тэднийг хайрлах хэн нэгэн тэдэнд хэрэгтэй.

Бидний амьдралд өвдөлтийг авчирсан тэр хүмүүс өөрчлөгдөнө гэсэн найдлагатайгаар биш харин бидний хайр тэдний амьдралд нөлөөлж чадна гэдэгт итгэлтэйгээр тогтмол өгч, хайрлахаар бид дуудагдсан.

Өнөөдөр таны хувьд хайрлахад амар хялбар байдаг хүмүүсийн төлөө та уйлж гуйн залбирдаг шигээ таныг гомдоосон хүмүүсийн амийн төлөө зориудаар 3 минутыг зарцуулан залбирахыг би уриалмаар байна. Тэдний хэрэгцээг хангахыг Бурханаас гуйж, гайхамшгуудын төлөө дуу өндөрсгөн орь дуу тавин залбираач, Есүс тэдний амьдралд илчлэгдэн, илрэхийг харахын тулд хашхиран гуйгаач. Та ийнхүү залбирч дуусахдаа тэр хүмүүсийг өөрөөр харах боломжтой болно гэдэгт би итгэлтэй байна; Хайр таны зүрх сэтгэлд бодитойгоор мэдрэгдэх болно, мөн эргэн тойрныхоо хүмүүсийг өөрчлөхийн тулд та өөрчлөгдөх болно.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Love and Keep Loving

Хайраа тэмдэглэх нь тодорхой нэг тэмдэглэлт өдрөөс ч илүү зүйл; Энэ бол Бурханы хайр эдгээж, сэргээж, Түүний сайн сайхныг тунхаглах амьдралыг бидэнд өгөхийн тулд ирсэн гэдгийг бусдад байнга сануулах амьдрал юм. Би таныг гурван өдрийн турш хайр юуг төлөөлдөг, Бурханы хүсдэг шигээр бусдыг хайрлах нь ямар байдгийг судлахыг урьж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэнгаргаж өгсөн Жинни Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.instagram.com/willnginny/