Үрүүд: Юу, Яагаад Загвар

Seeds: What and Why

4-с 4 дахь өдөр

Өдөр 4 -Бурханы Хаант улсын Үрүүд

Тийнхүү Есүсийн ачаар би дахин шинэ бүтээл болсон бөгөөд өөрчлөлтийн хувьд хүмүүсийг хайрлах нь миний хөгжүүлэх ёстой үүрэг юм. Энэ нь гайхалтай сонсогдож байвч, илүү мэдэхийг хүсэж байна уу?

(Марк 4:30-32)

"Есүс хэлэхдээ, Бурханы хаанчлалыг бид юугаар зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ? Энэ нь гичийн үрийн адил юм. Хөрсөнд суулгах үед гичийн үр газар дээрх ямар ч үрээс бага байдаг. Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамлаас илүү томорч, том мөчрүүд гарч, сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа” (Марк 4:30-32).

Есүс бол газарт суулгасан гичийн үр байсан; Тэр даруухнаар, үл хүндлэгдэхүйцээр ирсэн. Гэсэн хэдий ч, Түүнээс ургасан зүйл нь урьдын газарт тариалсан бүх зүйлээс илүү том байсан нь, Дэлхий байв! Одоо тэгэхээр, Түүний дүрсэлж буй Бурханы хаант улс гэж юу вэ?

(Марк 4:3-9)

“Үүнийг сонс! Тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим үр нь явган хүний ​​зам хавиар унасанд, шувууд ирээд түүгээд идчихжээ. Зарим үр нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс гүн биш тул тэр даруй соёолжээ. Нар мандсаны дараа үндэсгүй учир хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамлын дунд унахад, хогийн ургамал ургаж түүнийг барьчихаж. Ингээд тэр үр ургац өгсөнгүй. Зарим үр нь сайн хөрсөнд унаж, урган өсөж ургацаа өгөхөд гуч, жар, зуу дахин их болжээ гээд, Тэрээр --Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлдсан" (Марк 4:3-11).

Есүсийг ганцаараа болох үед нь ойролцоо байсан хүмүүс болон арван хоёр шавь нар нь сургаалт зүйрлэлийн тухай Түүнээс лавлан асуухад (Марк 4:10).

Тэр тэдэнд айлдан,--Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсад нь бүх юмыг сургаалт зүйрлэлээр авдаг” (Марк 4:11).

(Матай 28:18-20)

“Есүс ойртон ирээд, тэдэнд “Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав” (Матай 28:18-20).

Бидэнд Бурханаас өгсөн даалгавар бий. Энэ нь Эхлэл номд өгүүлсэнтэй адил бөгөөд үрийг арчлан, дэлхийг байгалийн үрээр биш, харин ер бусын үрээр дүүргэх явдал юм (Эхлэл 1:11-12)! Бид одоо тариаланч болж, Сайн мэдээ болох Үгийн үрийг тарих үүрэг хүлээсэн (Матай 28:18-20)! Бид зөвхөн Үгийг тарих сайн хөрсийг эрэлхийлэх захирамж аваад зогсохгүй, харин БҮХ хөрсөнд, хүн бүрд үрийг хүлээн авч, ургац хураах боломж олгох учиртай (Матай 28:18- 20).

(Илчлэл 14:14-15)

"Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн нь тэр үүлэн дээр заларч байлаа (Илчлэл 14:14). "Өөр нэгэн тэнгэр элч сүмээс гарч ирж, үүлэн дээр Залрагчид хандан --Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж аваач гэж чанга дуугаар хашхирч байна (Илчлэл 14:15)".

Газар тариалан, үр тариалалт дуусаж, Есүсийн эцсийн ургац хураах өдөр ирнэ. Энэ бол Бурханы Хаант улс бөгөөд бид түүний талбайд ажилладаг юм. Үр бол Есүс бөгөөд ургац нь энэ гэр бүлд авчирсан олон ах эгч дүүс бөгөөд хэзээ ч усташгүй мөнх үрээр дахин бүтээгдсэн.

Бид Бурханы үрээс дахин бүтээгдэж, өөрчлөгдсөн бөгөөд одоо бид Түүнтэй ижил зүйлээс бүрддэг! Үүний хамгийн том илэрхийлэл бол хайр бөгөөд энэ нь бидний амьдралын бүхий л салбарт нөлөөлөх ёстой. Бурханы бидэнд өгсөн агуу захирамжийг биелүүлж, Есүсийн үрийг түгээж, Бурханы Хаант улсыг өргөжүүлэхийн тулд дэлхий дээрх амьдралаа зориулахаас илүү хайрын илэрхийлэл гэж юу байх вэ?

Энэ бол та хаанаас ирсэн, хаашаа явж байгаа болон яагаад энд байгаа тухай л юм шүү дээ.

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds: What and Why

Үр, хаа сайгүй л тэд байж байдаг. Таны үгс, мөнгө төгрөг чинь, үр хүүхдүүд чинь бүр тэр байтугай та өөрөө ч үр шүү дээ! Эдгээр үрүүд хэрхэн ажилладаг вэ, яагаад энэ нь бидэнд чухал байх ёстой вэ? Библи юу гэж хэлдгийг харцгаая, энэ нь биднийг Бурханд болон Түүний зорилгод ойртуулахын тулд бидний амьдралд хэрхэн хэрэгжиж болохыг олж мэдэцгээе.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Бялхам Амь чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг https://alcky.com хаягаар авна уу