Марк 4:3-11

Марк 4:3-11 АБ2013

Сонс. Үзэгтүн, тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж шувууд ирээд идчихжээ. Зарим нь хөрс багатай, чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унахад хогийн ургамал ургаж тэднийг боомилов. Ингээд тэр ургац өгсөнгүй. Зарим нь сайн хөрсөнд унан, ургаж өсөөд, гуч, жар, зуу дахин их болжээ гээд, Тэр —Сонсох чихтэй нь сонсогтун гэж хэлэв. Есүсийг ганцаараа байхад нь ойролцоо байгсад болон арван хоёр шавь нь Түүнээс сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуухад Тэр тэдэнд айлдан —Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсдад бүх юмс сургаалт зүйрлэлээр ирдэг.