Марк 4

4
Сургаалт зүйрлэл: Тариачин
(Мт 13:1–9; Лк 8:4–8)
1Тэрээр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олноороо хуран цугласан тул Есүс нууранд буй завин дээр гарч суув. Хурсан олон бүгд нуурын захаар газар дээр байлаа.#Лк 5:1–3 2Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр заажээ. Тэр сургахдаа ийн айлдав.
3Сонс. Үзэгтүн, тариачин үр суулгахаар гарчээ. 4Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж шувууд ирээд идчихжээ. 5Зарим нь хөрс багатай, чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. 6Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. 7Зарим нь хогийн ургамал дунд унахад хогийн ургамал ургаж тэднийг боомилов. Ингээд тэр ургац өгсөнгүй. 8Зарим нь сайн хөрсөнд унан, ургаж өсөөд, гуч, жар, зуу дахин их болжээ гээд, 9Тэр
—Сонсох чихтэй нь сонсогтун гэж хэлэв.
Сургаалт зүйрлэлийн зорилго
(Мт 13:10–23; Лк 8:9–15)
10Есүсийг ганцаараа байхад нь ойролцоо байгсад болон арван хоёр шавь нь Түүнээс сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуухад 11Тэр тэдэнд айлдан
—Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсдад бүх юмс сургаалт зүйрлэлээр ирдэг. 12Тийм болохоор тэд харан харавч эс ухаарч, сонсон сонсовч үл ойлгох билээ.#Иса 6:9–10 (LXX) Ингэснээр тэд эс эргэн буцаж үл уучлагдана гээд,
13Тэр
—Энэ сургаалт зүйрлэлийг та нар ойлгохгүй байна уу? Тэгвэл та нар яаж бүх сургаалт зүйрлэлийг ойлгох билээ? 14Тариачин үг тарьж байна. 15Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг булаадаг. 16Үүнчлэн тэдгээр нь чулуурхаг газар таригдсан ба тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. 17Гэвч тэд үндэсгүй тул түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход шууд л бүдрэн унадаг. 18Зарим нь хогийн ургамал дунд таригдагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсовч, 19ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, элдэв зүйлд шунах хүсэл нь үгийг боомилж, үр жимсгүй болдог. 20Зарим нь сайн хөрсөнд суулгагдагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.
Саван доорх дэнлүү
(Лк 8:16–18)
21Есүс тэдэнд айлдан
—Дэнлүүг дэнлүүний суурин дээр тавихаас бус саван доор юмуу орон доор тавих гэж авчирдаггүй биз дээ?#Мт 5:15; Лк 11:33 22Нуугдмал юм байгаа бол зөвхөн илчлэгдэхийн тулд юм.#Мт 10:26; Лк 12:2 Нууц юм байгаа бол зөвхөн илрүүлэгдэхийн тулд юм. 23Сонсох чихтэй нь сонсогтун гэв. 24Тэр тэдэнд
—Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно.#Мт 7:2; Лк 6:38 25Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв.#Мт 13:12, 25:29; Лк 19:26
Ургаж буй үрийн тухай
26Тэр
—Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. 27Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр өөрөө ч мэдэхгүй. 28Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог. 29Харин үр боловсормогц, ургац хураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэнэ гэв.#Иое 3:13
Гичний үрийн тухай
(Мт 13:31–32,34; Лк 13:18–19)
30Тэр
—Бурханы хаанчлалыг бид юутай зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ? 31Энэ нь хөрсөнд суулгах үед газар дээрх ямар ч үрээс жижиг байдаг гичний үр адил юм. 32Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамал ногооноос илүү томорч, том мөчрүүд гарч, сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа.
Сургаалт зүйрлэлийн хэрэглээ
33Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлийг ойлгох чинээгээр нь тэдэнд хэлэв. 34Тэр сургаалт зүйрлэлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шавь нартаа бүгдийг аминчлан тайлбарлаж өгчээ.
Есүс шуурга намдаав
(Мт 8:23–27; Лк 8:22–25)
35Тэр өдрийн орой Есүс тэдэнд
—Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэхэд 36тэд хурсан олныг орхин, Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явсанд өөр завинууд ч дагалдав. 37Их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ. 38Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд
—Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ. 39Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт
—Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов. 40Тэр тэдэнд
—Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ? гэхэд 41тэд маш их айж, бие биендээ
—Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ? гэцгээв.

Одоогоор Сонгогдсон:

Марк 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна