Үрүүд: Юу, Яагаад Загвар

Seeds: What and Why

4-с 3 дахь өдөр

Өдөр 3 -Би цоо шинэ үрээс бүтээгдсэн! …тэгэхээр яана гэж?

Тэгэхээр, та бол шинэ үр, та уналтын нүгэлт мөн чанартай, хязгаарлагдмал байгалийн төрөлх үрээс чөлөөлөгдсөн шинэ үр юм. Ийм зүйл бидэнд тохиолдоход юү өөрчлөгдөх вэ?

(1 Петр 1:22-23)

“Та нар үнэнд дуулгавартай байн, чин сэтгэлээс ах дүүсээ хайрлахын тулд сэтгэлээ ариусгасан учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун [бие биеийнхээ төлөө үргэлж хамгийн сайн сайхныг эрэлхийлдэг].Учир нь та нар устах үрээс бус, [энэ нь Тэр бол дээрээс дахин төрж, сүнслэг байдлаараа өөрчлөгдөн, шинэчлэгдэж, Өөрийн зорилгынхоо төлөө тусгаарлагдсан] харин үл устах үрээс буюу Бурханы амьд оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ» (1 Петр) 1:22-23.

“Үхэшгүй мөнхийн үр ямар харагддаг вэ, бид юуг тэсэн ядан хүлээх ёстой вэ? Бид үүнийг 22-р эшлэлээс харж болно, “...итгэгчдийн чин сэтгэлийн хайр, [та нар] бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг [бие биедээ хамгийн сайн сайхныг үргэлж харамгүй эрэлхийлдэг]”. Биднийг дахин төрөх үед энэ хайр бидний дотор бий болсон ч хайрыг хорихгүй байх нь бидний үүрэг юм” (Матай 5:15-16).

Энэ нь амархан мэт санагдаж байвч, судар бүхэлдээ үүнийг баталгаажуулсан байдгийг бид хардаг:

(Галат 5:13-14)

"Ах дүү нар аа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм.Гэхдээ та нар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла.Харин бие биедээ хайраар үйлчил. Учир нь Хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэсэн нь мөн" (Галат 5:13-14).

(1 Коринт 13:2)

"Хэрэв би эш үзүүлэх чадвартай, мөн бүх нууцуудыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш” (1 Коринт 13:2).

Энэ шинэ үр хаанаас гарсныг эхнээс нь харах юм бол бидэнд илүү ойлгомжтой байх болно:

(Иохан 3:16)

“Учир нь Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд [Аврагчаар] итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” (Иохан 3:16).

ХАЙР бол нэг төрлийн таны үр юм.

Хайрыг дахин бүтээх гэсэн нь ямар утгатай болохыг өнөөдөр тунгаан бодоорой, хайр гэж юу болохыг дараагийн судраар дамжуулан задлах болно. Хэрэв та эдгээр хайрын илэрхийлэл бүрийг амьдралдаа жишээ болгон үзүүлбэл таны амьдрал ямар байх бол?

(1 Коринт 13:4-7)

“Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдийг тэсвэрлэдэг" (1 Коринт 13:4-7).

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds: What and Why

Үр, хаа сайгүй л тэд байж байдаг. Таны үгс, мөнгө төгрөг чинь, үр хүүхдүүд чинь бүр тэр байтугай та өөрөө ч үр шүү дээ! Эдгээр үрүүд хэрхэн ажилладаг вэ, яагаад энэ нь бидэнд чухал байх ёстой вэ? Библи юу гэж хэлдгийг харцгаая, энэ нь биднийг Бурханд болон Түүний зорилгод ойртуулахын тулд бидний амьдралд хэрхэн хэрэгжиж болохыг олж мэдэцгээе.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Бялхам Амь чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг https://alcky.com хаягаар авна уу