Даруу байдлын 5 залбиралЗагвар

5 Prayers of Humility

5-с 5 дахь өдөр

Залбирал 5: "Эзэн минь, Та надад эмтэрсэн гэмшдэг зүрхийг өгөөч."

Дуулал 51 бол би Бурханы эсрэг гэм нүгэл хийж үү гэдгээ мэдэж авдаг миний хамгийн дуртай Дуулал.

Мэдээжийн хэрэг би хэзээ ч гэм нүгэл хийхийг хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч, бидний ихэнх шиг заримдаа би нүгэл үйлддэг. Тэгээд би үргэлж Бурханаас намайг дэндүү эрх чөлөөтэй битгий байлгаач гэж гуйдаг болохоор би Түүний эсрэг нүгэл үйлдэх үед Түүнээс ирэх ятгалга тэр дороо ирдэг.

Би гэм нүгэл хийх үед заримдаа надад жинхэнээсээ гэмшсэн зүрх сэтгэл байдаг.

Энэ тохиолдолд, би тэр дороо гэм нүглээ гэмшээд Бурхантай зөв харилцаатай болдог. Бид нүглээ наманчлангуут Тэр биднийг уучилдаг тул эдгээр нь амар өдрүүд юм. (1 Иохан 1:9 хар.)

Гэвч бусад өдрүүдэд, Эзэн зүрхийг минь өөрчлөх хэрэгтэй байдаг. Би ямар нэгэн зүйлд хэтэрхий уурсаж улмаар тодорхой нэг үйлдэлдээ гэмшихгүй байх ч боломжтой. Энэ тохиолдлуудад, би Эзэнээс зүрхийг минь өөрчилж, гэм нүглээ гэмших зүрхийг өгөхийг залбиран гуйдаг.

Бидний хүн нэг бүр өдөр бүр эмтэрсэн гэмшдэг зүрхийг гуйх хэрэгтэй.

Эмтэрсэн, гэмшдэг зүрхтэй байна гэдэг нь таны зүрх Бурханд үргэлж эелдэг зөөлөн байна гэсэн үг. Энэ нь та зүгээр суугаад сэтгэлээр унаад "эмтэрсэн зүрхээр үхнэ" гэсэн үг биш."

Харин энэ нь та Есүст хайраар хүрч, Түүний дотор байсаар байх болно гэсэн үг. Мөн Аврагчийг хайрласнаар та Түүнээс хамааралтай гэдгээ үргэлж хүлээн зөвшөөрөх болно.Есүс рүү хандах энэ өрөвч зөөлөн зүрх сэтгэл таныг Түүнтэй дотно харилцаатай болгож танд үгээр хэлшгүй баяр хөөр болон алдраар дүүргэх болно.

Тиймээс өнөөдөр энэ залбирлыг хийгээрэй:

"Эзэн минь, Танд таалагддаг эмтэрсэн гэмшдэг зүрхийг надад өгөөч!"

Энэ залбирлыг өдөр бүр хийж залбирлаар дамжуулан Эзэнийг үргэлжлүүлэн хайсаар байгаарай. Зөвхөн Тэр л таны зүрхийг өөрчилж таныг Түүний өмнө даруусгаж чадна. Даруу байдал гэх энэ аялалд Тэр тантай хамт алхсанаар Түүний агуу шагнал тантай хамт байж, Түүний нигүүлсэл таны амьдралд хүч чадал дотор илэрхийлэгдэх болно.

Библийн энэ төлөвлөгөө танд тус болов уу? Хэрэв танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай номын санд доорх холбоосоор зочилсноор үнэ төлбөргүй залбирлын хөтчийг FromHisPresence.com дээрээс олох боломжтой!

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

5 Prayers of Humility

Танд Бурханы нигүүлсэл, тааламж болон ивээл илүү их хэрэгтэй байна уу? Тэгвэл та Бурханаас тусламж болон тааламжийг гуйн даруу байдлын талаарх энэ энгийн таван залбирлыг хийгээрэй. Тэр таны залбиралд хариулах болно; Тэр дарууд нигүүлсэл өгдөг! Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан From His Presence Inc-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.fromhispresence.com