Даруу байдлын 5 залбиралЗагвар
Залбирал 3: "Эзэн минь, намайг удирдан чиглүүлж өгөөч."
Амьдралын замаар уруудах үед, та маш олон таамаглашгүй, ээдрээтэй нөхцөл байдлуудтай тулгарах болно. Гэхдээ, та Эзэнээс намайг удирдан чиглүүлж өгөөч гэж гуйвал Тэр танд амжилтын замыг харуулж таныг уналтын замаас хамгаалах болно.
Идэвхтэйгээр Эзэний удирдлага чиглүүлгийг гуйх үед та Түүнээс хамааралтай байгаагаа хүлээн зөвшөөрч байдаг.
Энгийн нэг өгүүлбэр энэ залбирлыг ("Эзэн минь, намайг удирдан чиглүүлж өгөөч!") хийснээр, та хэд хэдэн зүйлийг хийж байдаг:
- Тэр танд хэрэгтэй гэдгийг та хүлээн зөвшөөрч байдаг.
- Ихэмсэг, бүгдийг мэдэгч хандлага танд байхгүй гэдгийг баталгаажуулж байдаг.
- Таныг аюулгүй боомт руу хөтлөн дагуулахадЕсүс танд хэрэгтэй гэдгийг та хүлээн зөвшөөрч байдаг.
- Тэр танаас хавь илүү холыг хардаг гэдгийг болон Тэр танаас ихийг мэддэг бөгөөд танд Түүний мэргэн ухаан хэрэгтэй гэдгийг та хүлээн зөвшөөрч байдаг.
Энэ энгийн залбирал нь даруу зүрх сэтгэл болон хандлагыг харуулж байдаг бөгөөд үүний төлөө Бурхан таныг шагнана.
Тиймээс та залбираарай! Тэр таны залбирлыг сонсоно. Мөн Тэр Өөрийн хязгааргүй мэргэн ухаанаар танд амьдралаа болон танд зориулсан Өөрийн төлөвлөгөөг удирдахад тан туслах болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Танд Бурханы нигүүлсэл, тааламж болон ивээл илүү их хэрэгтэй байна уу? Тэгвэл та Бурханаас тусламж болон тааламжийг гуйн даруу байдлын талаарх энэ энгийн таван залбирлыг хийгээрэй. Тэр таны залбиралд хариулах болно; Тэр дарууд нигүүлсэл өгдөг! Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
More