Даруу байдлын 5 залбиралЗагвар
Залбирал 4: "Эзэн минь, Таны Үгэнд итгэхэд минь туслаач."
Библи бол хүн төрөлхтөнд зориулсан алдаа мадаггүй Бурханы Үг. Иохан 1 бидэнд Библи бол бичмэл Есүс гэдгийг хэлдэг!
Энэ бол үнэн: Есүс бол Үг, Үг бол Есүс.
Үүний талаар хэсэг хором бодоод үзээрэй. Энэ гайхалтай үнэн нь Түүний хөлд магтах магтаал, эмээлтээр таныг дүүргэх болно.
Гэвч "Үг нь махан бие болсон" гэдэг нь даруу зантай хэрхэн холбогдож байна вэ?
Библи бол алдаа мадаггүй. Библи бол 100% үнэн. Гэсэн хэдий ч Библи бидний махан биед таалагдахгүй байж болох олон зүйлийг хэлдэг:
- Энэ нь биднийг ятгадаг зүйлсийн талаар болон Бурхан бидний зүрхийг өөрчлөхөд хэрэглэгдэх зүйлсийн талаар хэлдэг.
- Нүгэлт нийгмийн хүлээн зөвшөөрч чадахгүй зүйлсийг хэлдэг.
- Хамгийн сонин нь бидний бардам зүрх заримдаа хүлээн зөвшөөрч чадахгүй олон сайн зүйлсийн талаар хэлдэг.
энд онцлон дурдвал:
Бурханы хэлж байгаа сайн зүйлсэд итгэхэд даруу байх хэрэгтэй.
Биднийг буруу зүйл хийх үед Бурханаас бидэнд илгээдэг сахилгажуулалтын үгсийг сонсоход бэлэн гэдгээ хэн нэгэн надад хэдэн удаа хэлснийг би та нарт хэлж мэдэхгүй байна. Гэвч тэдгээр хүмүүс яг миний урд суугаад, тэдний талаар Эзэний хэлсэн сайн зүйлсийн алинд нь ч итгэх хүсэлгүй байгаагаа бараг нэг амьсгалаар надад хэлсэн.
Найз минь, бидний талаар хэлж буй урам зоригийн ч бай, ятгалгын Бурханы Үгийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй байвал бидэнд бардамнал байна гэсэн үг.
Хэрэв та Бурханы хэлсэн бүх зүйлийг, тэр ч байтугай таныг баталж буй зүйлийг болон таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаарх зүйлсийг хүлээн авч чадахгүй байвал- тэгвэл та бардам байна гэсэн үг. Хэрэв зүрхэнд тань бардамнал байвал, энэ бардамнал нь Бурханы эсрэг тэрслэл юм. Энэ нь Бурхан таны амьдралд "тэрслэгчид"-ийг тавихад хүргэдэг. Та даруу болоход туслахын тулд Тэр таныг сахилгажуулна...
Тэр юу ч гэж айлдаж байсан зүгээр л Түүнд итгэх шийдвэрийг гаргах нь хавьгүй амар биш гэж үү?
Тиймээс "Эзэн минь Таны Үгэнд итгэхэд туслаач" гэж бид залбирдаг.
Бурханы Үгэнд итгэх нь даруу байгаагийн шинж. Хэрэв бид Бурханы Үгэнд итгэх гэж байгаа бол, бид Бурханы Үгийн хэлж байгаа бүгдэд итгэх хэрэгтэй. Түүний Үг бидний гэм нүгэлт зуршил, муу ёрын бодлууд эсвэл өөрийгөө дутуу үнэлэх зэргийг үгүй болгодог.
, Найз минь, хэрэв чи даруу байхыг хүсэж байвал, Бурханы хэлж байгаа бүгдэд итгэх шийдвэр гаргаарай:
- Тэр таныг ятгаж байсан ч, баталж байсан ч Түүний Үгэнд итгээрэй.
- Тэр таныг сахилгажуулах үед ч таныг ивээх үед ч Түүнд итгээрэй.
Түүний үг үнэн боловч үүний үр шимийг бүрэн хүртэхийн тулд та Түүний хүчирхэг мутар дор өөрийгөө даруусган Түүний Сүнсний тусламжтайгаар Үгийг сонсох хэрэгтэй.
Энэ төлөвлөгөөний тухай
Танд Бурханы нигүүлсэл, тааламж болон ивээл илүү их хэрэгтэй байна уу? Тэгвэл та Бурханаас тусламж болон тааламжийг гуйн даруу байдлын талаарх энэ энгийн таван залбирлыг хийгээрэй. Тэр таны залбиралд хариулах болно; Тэр дарууд нигүүлсэл өгдөг! Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
More