Рут: Бурханы чөлөөлөгч хайрын түүхЗагвар

Ruth: A Story of God’s Redeeming Love

7-с 2 дахь өдөр

Рут 1-р бүлэгт Бурхан Өөрийнхөө итгэмжит байдлыг бидэнд харуулдаг:

·Биднийг итгэмжгүй байх үед Бурхан итгэмжтэй байдаг Нэгэн

·Биднийг ямар ч итгэл найдваргүй байх үед Бурхан итгэмжтэй байдаг Нэгэн

·Түүний амлалтуудыг мартах үед минь Бурхан итгэмжтэй байдаг Нэгэн.

Елимелех, түүний эхнэр Наоми хоёр хүүгийн хамт Бэтлэхэмд өлсгөлөн болж байх үеэр амьдарч байжээ. Израил Бурханд дуулгаваргүй хандсаны улмаас өлсгөлөнд нэрвэгдэх нь элбэг байдаг байв. Энэ үед гэмээ гэмшихэд нь Өөрийнхөө хүмүүсийг урамшуулахын тулд өлсгөлөнг туулахыг нь Бурхан Өөрийнхөө хүмүүст зөвшөөрдөг байлаа. Бурхан руу эргэхийнхээ оронд Елимелех Эзэнээс эргэн, гэр бүлээ Моаб руу авч явжээ. Тэд гэмшихийнхээ оронд Бурханы шийтгэлээс зугтахыг оролдсон. Елимелех, "Бурхан гэр бүлийг минь хангахгүй юм бол би асуудлыг өөрийнхөө гарт авч, өөрөө хийх болно." гэж хэлсэнтэй адил аж. Гэвч Бурхан Моаб болоод Чемош гэдэг хуурамч бурхан шүтдэгийг нь үзэн яджээ. Тэр Өөрийнхөө хүмүүст Моабт очиж болохгүй гэж маш тодорхойгоор хэлсэн. Елимелех дуулгавартай байдлын оронд тэсвэрлэн гарахыг сонгов. Гэр бүлээ харж хандах нь Бурханы хуулийг зөрчихийг нь зөвтгөх шалтгаан байгаагүй. Гэвч Бурхан итгэмжит байдлыг минь итгэмжит байдлаар хариу болгон барьдаггүй (Ром 3:3-4). Тэд итгэмжтэй байгаагүй ч гэсэн Бурхан итгэмжтэй байх болно гэдгийг бид харах болно.

Моабт байхдаа, Елимелех ба түүний хөвгүүд нас барж, Орпа, Рут гэдэг хоёр бэрүүдийнх нь хамт Наомиг орхижээ. Наоми юуг туулсан болохыг та төсөөлж чадах уу? Гурав дах хайртай хүнийхээ булшны өмнө зогсон байхдаа Наомигийн хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэгтэй адил байв. Түүнд ямар ч найдвар үгүй мэт болжээ. Нөхрөө болоод хоёр хүүгээ алдсан нь зөвхөн түүний уй гашуугаас асар хол давжээ. Өөрсдийгөө тэжээн тэтгэх ямар ч боломжгүй гурван зүдэрсэн бэлэвсэн эмэгтэй нөхөрсөг бус газар нутагт байлаа.

Бэрхшээл ихэнхдээ Бурханд эргэлзэхэд хөтөлдөг. Бурханы агуу төлөвлөгөөнд Наомигийн нүд сохорсон байсан ч Бурхан байдаг гэдэгт тэр эргэлзээгүй; тэр Түүний хайр болоод халамжид эргэлзсэн. Гэсэн ч, Бурханы хүмүүсийн хувьд хамгийн харанхуй өдрүүд болж байгаа мэт санагдах үед энэ нь ихэнхдээ Бурханы нигүүлслийн өдөр ирж буй аж. Зовлон дунд минь Бурхан бидэнтэй хамт байдаг. Бидэнд найдвар үгүй мэт санагдах үед ч гэсэн Бурхан итгэмжтэй хэвээрээ байх болно гэдгийг бид санах ёстой.

Баяр хөөрөөр дүүрэн хотын хүмүүс Наомитой мэндчилэхэд өөрийг нь Мара гэж дууд гэж тэр хэлсэн. Учир нь "Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул" тэр өөрийгөө Бурханы уур хилэнгийн бай болсон гэж Наоми өөрийгөө бодсон байв. Иймээс, тэр Бурханаас өгөгдсөн нэрээ (Наоми буюу "тааламжтай" нэгэн гэсэн утгатай) нөхцөл байдал болоод мэдрэмждээ үндэслэсэн нэрээр (Мара буюу "гашуун" гэсэн утгатай) сольжээ. Бурхан өөрт нь зориулан тааламжит зүйлсийг бэлтгэсэн байгааг Наоми олж харж чадахгүй байсан. Үнэний талаарх ойлголтоо Бурханы талаарх ойлголтынхоо хамт тэр чигээр нь өөрчлөн цоо шинээр тодорхойлов. Бурхан өөрт нь хайртай, итгэмжит Нэгэн гэдгийг Наоми харах чадваргүй болжээ. Тэр ч бүү хэл өөрийнх нь хажууд зогсон буй Рутыг ч хүртэл харж чадахаа больжээ. Наомиг гэсэн дуусашгүй хайр, үнэнч байдлаа тунхагласан Рут, "Би яг хажууд чинь зогсож байна шүү дээ!" гэж бодсон байх. Бурхан өөрт нь амласан амлалтуудыг Наоми мартсан (Дэд хууль 31:8). Бурхан өөртэй нь хамт байна, хэзээ ч түүнийг орхихгүй, хаяхгүй гэсэн амлалтыг Наоми мартсан. Гэсэн хэдий ч, Түүний амлалтуудыг мартах үед минь ч хүртэл Бурхан итгэмжтэй байдаг Нэгэн.

Бичээс даяар Бурханы хувиршгүй хайрыг бидэнд сануулсан эшлэлүүд асар олон байдаг. Наомигийн амьдрал дахь өөр өөр нөхцөл байдлуудад түүнийг гэсэн Бурханы хайр хэзээ ч өөрчлөгдөөгүй. Елимелех, Наоми хоёр Бурханаас эргэх үед Тэр итгэмжтэй хэвээрээ л байсан. Нөхөр, хөвгүүдээ алдан ямар ч найдваргүй мэт байх үе нь Наомид Бурхан итгэмжтэй хэвээрээ л байсан. Тэр Бурханы амлалтуудыг мартсан байх үед нь Бурхан Өөрийнхөө амлалтуудыг огтхон ч мартаагүй. Ямар ч нөхцөл байдалд бид орсон бай бидэнд Бурхан итгэмжтэй байна гэдэгт итгэлтэй байж болно. Тэр Өөрийнхөө хүүхдүүдийг орхихгүй бас хаяхгүй.

Та Наомигийн адил найдваргүй эсвэл гашуун мэдрэмжийг мэдэрч байсан уу? Өвдөлтдөө хэт анхаарснаасаа болоод эргэн тойрондоо байгаа ивээлүүдийг та анзаарахгүй өнгөрч байсан уу? Бидэнд өгсөн Бурханы амлалтуудыг бид бүгд л мартах гээд бас Түүний хаанчлалыг өвлөгчдийн оронд өнчин хүүхдүүд мэт амьдрах гээд байх нь элбэг байдаг. Бурханы итгэмжит байдлыг өөртөө сануулахын тулд таны хийж чадах зүйл юу байна вэ?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth: A Story of God’s Redeeming Love

Бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм богино түүхүүдийн нэг нь болох Рут ном бол Бурханы хайрыг илэрхийлсэн түүх юм. Эгэл жирийн хүмүүсийн амьдралд Бурхан Өөрийн сүр жавхлант хүслээ хэрхэн хэрэгжүүлдэг тухай гайхалтай түүхийг Рут ном өгүүлсэн байдаг. Өөрийнхөө хүмүүсийн төлөөх Христийн хайр болон золиосыг ёгтлон харуулснаараа Бурхан хүүхдүүдээ аврахын тулд ямар их золиос зориулалт гаргадаг гэдгийг бидэнд харуулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Armchair Theology Publishing-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.timothymulder.com/