Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цагЗагвар
Ариун Сүнсээр бид айдсыг ялан дийлдэг
Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, хойч үед чинь ерөөлөө өгнө. -Исаиа 44:3
Даваа гарагаас илүү Баасан гарагт хүмүүст сайхан хандах нь яагаад амархан байдгийг та мэдэх үү? Учир нь, энэ бол гэрэлт ирээдүйгээс урсах горхи адил, бидний баяр хөөрийн цөөрмийг дүүргэхтэй улмаар бусдад цутгах эелдэг байдалтай адил биш гэж үү?
Баасан гарагт амралтын өдөр болон зугаа цэнгэл маш ойрхон, бараг л амталж чадахуйцаар ойрхон байдаг. Найдвараар дамжуулан ирж буй амралтын өдрүүдийн хүчийг бид амталдаг. Баяр хөөрийн жижигхэн цөөрөм маань дүүргэгдэж эхэлдэг. Хэрэв амралтын өдрүүд гэрэл гэгээтэй харагдах юм бол баяр хөөрийн цөөрөм маань эрэг хүртлээ дүүргэгдэх бөгөөд, улмаар гадагшаа цутгаж эхэлдэг.
Бусдад цутгах баяр хөөрийн энэхүү цутгалтыг хайр гэж нэрлэдэг. Тэгэхээр ирээдүйнхээ талаар та сэтгэл хангалуун байх үедээ бусдад үргэлж сайхан ханддаг. Найдвар нь таныг баяр хөөрөөр дүүргэн, улмаар баяр хөөр тань инээмсэглэлээр, эелдэг үгсээр, тусархаг үйлсээр дамжин цутгадаг. Энэ нь амралтаас өмнө, төрсөн өдрөөс өмнө, Христ мэндэлсэн баяраас өмнө, ихэнх хүмүүсийн хувьд Баасан гарагт тохиолддог зүйл аж.
Ариун Сүнсээр бид нэвт норох үедээ Даваа гараг бол Баасан гарагтай адилхан тэнгэрийн улсад бүтээгдсэн гэсэн итгэлтэй байдлаар нэвт нордог. Хэрэв та Ариун Сүнсээр дүүрэн байх үед маргааш айдас төрүүлэм санагдах ямар ч зүйлс тийм санагдах шаардлагагүй. Гэр бүл доторх харилцаа тань цухалдам, эрүүл мэнд тань муудаж байгаа, танай босс таныг халах талаар бодож байгаа, маргааш заналхийлэлтэй сөргөлдөөн ирэх ч бай хамаагүй - маргаашийн талаар ямар нэгэн зүйл таны санааг зовоож ч байсан хамаагүй Бурханы Сүнсэнд зүрх сэтгэлээ дүүргэх боломжийг олгож, Түүний амлалтуудыг унш. Улмаар Тэр таныг найдвараар дүүргэн, та айдсыг ялах болно.
Ариун Сүнс цутгагдах үед айдас зайлуулагдаад зогсохгүй мөн хүсэл тань биелэх болно. Бурханаар цангах сүнсний цангаа тань тайлагдан - эсвэл үлдсэн амьдралынхаа цангааг хаанаас тайлахыг мэдсэнээр хангалттай сэтгэл ханамжийг та олж авах болно.
Ирээдүй маань хоёр шалтгааны улмаас баргар харагдах боломжтой: нэгдүгээрт, зовлон зүдгүүр ирж буй гэсэн төлөв байдал, нөгөөх нь аз жаргал ирэхгүй гэсэн төлөв байдал. Үнэн хэрэгтээ, хүн төрөлхтний зүрх дараах хоёр шалтгаанаас болж цуцдаггүй гэж үү, ирээдүйн зовлон зүдгүүрээс айх айдас ба ирээдүйн аз жаргалаар цангах цангаа? Хэрэв тийм бол, Исаиагийн амлалт бидэнд яг хэрэгтэй зүйл мөн: Ариун Сүнс зүрхэнд маань цутгагдах үед айдас биднээс зайлуулагдаж, цангаа маань тайлагддаг. Тиймээс, Бурханы Ариун Сүнсийг та өөрийнхөө амьдралд хүрээсэй гэж хүсч байвал Бурханы Үгийг уншихад өдөр шөнөгүй өөрийгөө зориулаарай.
Дэлгэрэнгүй: http://www.desiringgod.org/messages/a-precious-promise-the-outpouring-of-gods-spirit
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун Сүнсний талаарх Жон Пайперийн бэлтгэсэн 7 хоногийн чимээгүй цагийн уншлага
More