Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цагЗагвар
Ариун Сүнс биднийг чиглүүлдэг
Амьдралын оньсогыг ойлгон ухаарахад Бичээс бидэнд цаг үргэлж тусалдаг: бүтэлгүй гэрлэлт, тэрслүү хүүхдүүд, мансууруулах бодисын донтолт, дайтах үндэстнүүд, хавар болоход соёолох навчис, зүрхний үл ханах хүслүүд, үхлээс айх айдас, хүүхэд төрөлт, хавтгайрсан магтаал ба буруутгал, бардам зангийн ноёрхол болон өөрийгөө үгүйсгэх эрмэлзэл гэх мэт.
Библи нь эв зохицол руу хүрэх арга замыг зааж, бодит амьдрал дээрх бидний туршлагаас харагдсанаар Бурханаас үүсэлтэй гэдгээ дахин дахин баталдаг. Ариун Сүнс бол бүх Бичээсийн тэнгэрлэг зохиогч гэсэн сургаал нь бид өөрсдийн үхлийг (мөн амьдралыг) зориулах хэмжээнд нандигнадаг сургаалын нэг гэж би итгэдэг.
Өө, бид энэ сургаалын гайхамшигтай утга санааны талаар ярихад бүхэл өдөр болно! Мөнхөд оршигч Ариун Сүнс бол Эцэг ба Хүүгийн хоорондох хайр ба баяр хөөрийн Сүнс төдийгүй Бичээсийн зохиогч юм.
- Түүнчлэн, энэ бол үнэн (Дуулал 119:142) бөгөөд хэзээ ч өөрчлөгдөшгүй (Еврей 6:18).
- Энэ бол хүчирхэг, зүрх сэтгэл дотор минь ажлаа хийдэг (1 Тесалоник 2:13) бөгөөд Түүний Үг Түүн рүү хоосон буцаж ирдэггүй (Исаиа 55:10-11).
- Энэ бол шавар хайлуурт тунгаагдаж, долоо тунгаасан мөнгө мэт цэвэр (Дуулал 12:6).
- Энэ бол ариусгагч (Иохан 17:17).
- Амийг өгөгч (Дуулал 119:37, 50, 93, 107; Иохан 6:63; Матай 4:4).
- Ухаалаг болгодог (Дуулал 19:7; 119:99-100).
- Баяр хөөрийг өгдөг (Дуулал 19:8; 119:16, 92, 111, 143, 174) мөн агуу их шагналыг амладаг (Дуулал 19:11).
- Сул доройчуудад хүчийг өгдөг (Дуулал 119:28) бөгөөд зовогсдод тайтгарлыг өгдөг (Дуулал 119:76), төөрч будилагсдыг чиглүүлдэг (Дуулал 119:105) мөн буруутуудад авралыг өгдөг (Дуулал 119:155, 2 Тимот 3:15).
Бичээс дэх Бурханы мэргэн ухаан нь хэзээ ч дундаршгүй. Хэрэв энэ сургаал үнэн юм бол үүний үр дүнд бидний амьдралын талбар бүрт маш гүн гүнзгий хийгээд өргөн цар хүрээгээр нөлөөлөх учиртай.
Дэлгэрэнгүй: http://www.desiringgod.org/messages/the-holy-spirit-author-of-scripture
Энэ төлөвлөгөөний тухай
Ариун Сүнсний талаарх Жон Пайперийн бэлтгэсэн 7 хоногийн чимээгүй цагийн уншлага
More