Аюулгүй байдалд бүү үлдЗагвар
Эзэн дотор хэн болсоныхоо дагуу амьдар
Үзэсгэлэнтэй, амжилттай, гайхалтай, ивээгдсэн, найдвартай, хүндлэгдсэн, дээдлэгдсэн бас аз жаргалтай байхад хэрэгтэй бүхий л зүйл амьдралд тань аль хэдийнээ өгөгдсөн. Та зөвхөн буруу зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгаа учраас л тийм мэт санагдахгүй байгаа байх. Дутуу төрүүлсэн ямар ч зүйл хүндрэлийг авч ирэх эрсдэлтэй байдаг. Найдахаа болиход тань хүргэсэн тэдгээр хүндрэлүүд нь ердөө л хэт эрт төрүүлсэн зүйлс юм. Гэсэн хэдий ч таныг Өөртөө илүүгээр ашиглах боломжтой болгон тэр аянаас сурсан зүйлээр танд ямар нэгэн зүйлийг заахуйц эелдэг нэгэн бол Бурхан.
Амьдралынхаа жолоог өөрийнхөө гарт бүү атга. Бурханаас илүүг мэддэг гэж итгэж буй яг тэр хэсгийг л хяна. Ямар нэгэн зүйл танд байхгүй байгаа бол та үүнд бэлэн бус байгаа гэдэгт найд. Хэрэв энэ нь таны өмнө байгаа бол та үүнийг хийж чадна гэдэгтээ итгэ. Өөрийнхөө хүчинд эргэлзэн, нигүүлслийг сорихоо боль. Зөв мэт санагдах зүйлийг бүү хий; үүнийхээ оронд өөрийгөө арай дээр хүн болгох зүйлийг үйлд. Тэгснээр магадгүй таниас шинэ түвшний сахилга бат эсвэл эмзэг байдлын гүн үе шатыг шаардаж болох юм. Өөртөө итгэлгүй байдлаасаа зугтаах боломжийг танд олгох олон зүйл байж болно. Эдгээрийг бүү ашигла. Үүнийхээ оронд өөртөө итгэлгүй байдлаа байгаагаар нь хар: зайг нь хайр бөглөхүйц газрууд. Өөртөө итгэлгүй байдлууд тань үзэсгэлэнтэй зүйл болох хүртэл нь өөрийгөө хайрла.
Тэвчээртэй бай. Оюун ухаандаа бодсон газартаа та хүрмэгцээ хийгдвэл зохих ажлууд байсаар байгааг олж харах болно. Юу харж буйгаа таалахад хангалттай байхуйцаар цаг хугацаа удаарширдаг ч байсан болоосой гэж тэр үед та хүсэх болно. Өдөр бүр амьдралаасаа ямар нэгэн үзэсгэлэнтэй зүйлийг олж хар. Төлбөр, зүрхний шарх, нас барж буй ээж, хайхардаггүй аав, сахилгагүй хүүхэд, бүтээгүй мөрөөдлүүдээс давж хар. Ахин нэг өдөр, хоёрдахь боломжоос үзэсгэлэнг олж хар. Аливаа зүйл ийм байсан ч болоосой гэдгийг тахин шүтэхгүй байхыг сонго. Бэлэн байгаагүйгээ мэдсэнийхээ төлөө Бурханыг магт.
Та жинхэнэ хэн болохоо олж эхлэх үед хүмүүс таны өмнө нь хэн байсныг цухасхан харсаар байх болно. Зарим нь үүнийг олж харахдаа бүтэлгүйтэж байхад; зарим хүмүүс таны цоо шинэ, хамаагүй дээр нэгэн болсныг хараад сэтгэл баярлах болно. Алдаа болоод таагүй сонголтуудыг тань сануулсаар байх хүмүүст зориулан оршуулгын ажлыг хий. Хэрэв тэд үүнийг л олж харахыг сонгож байгаа бол таны аяны ивээлд нэвтрэх түлхүүрийг тэд хүртэх шаардлагагүй. Тэд муу ёрын хүмүүс биш. Тэд зүгээр л өөрсдөө эмтэрсэн хүмүүс. Тэднээр өөрийгөө эвдлэх боломжийг та тэдэнд олгох шаардлагагүй шүү дээ. Тэднийг аврахыг хичээхдээ өөрийгөө алдах шаардлагагүй. Өөрийгөө сонгох хангалттай хүчтэй бай.
Энэ төлөвлөгөөний тухай
Өөртөө итгэлгүй байдал, эргэлзээ, айдсын дуу хоолойны эсрэг зогсохгүй бол эдгээр нь амьдралыг тань тэр чигээр нь эзэмдэх болно. Тэдгээр дуу хоолойг зүгээр чимээгүй болгох эсвэл тоохгүй байх ямар ч боломжгүй. Энэ 3 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Сара Жэйкс Робертс өнгөрсөнийхөө хязгаарлагдмал байдлыг хайхралгүйгээр зогсоошгүй нэгэн болохын тулд тохь тухгүй байдлыг хэрхэн өөрийн болгохыг танд харуулах болно.
More