Аюулгүй байдалд бүү үлдЗагвар
Хэв маяг тань юу вэ?
Та сэтгэл хөдлөлийнхөө хэв маяг юу болох талаар тунгаан бодоход зориулж цаг гаргаж байсан уу? Дахин давтагдах сэтгэлийн хөдлөлийг шаардах улмаар зуршил болсон үйлдлүүдийг бий болгох ахин дахин давтагдах бодлуудынхаа талаар авч үзнэ үү. Эдгээр хэв маягуудын талаар авч үзэхэд зүрхнийхээ харанхуй шүүгээг болон аль хэдийнээ мартагдсан гэж бодож байсан дурсамжуудыг нээх шаардлагатай болдог. Бид өөрсдөөсөө ийнхүү асууж эхлэх ёстой: Энэ үйл явдал яагаад надад тохиолдсон бэ? Надад юу заасан бэ? Ахиж ийм үйл явдал тохиолдохоос би хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
Мэдээж бүх хэв маягууд муу зүйл биш. Зарим хэв маягууд нь ялалтыг авч ирсэн бөгөөд эдгээрийг боловсронгуй болгон улмаар насан туршдаа өргөмжилбөл зохих хэв маягууд ч байдаг. Амьдралд тань загварыг бий болгосон хэв маягуудыг нэрлэх чадвар бол өөртөө өгөх хамгийн агуу бэлэг мөн. Эдгээр хэв маягууд бүр мөсөн алга болохгүй хэдий ч та тэдгээрийг олж харж бас амьдралыг тань хянах хүчийг нь дээрэмдэж эхэлж болно.
Сэтгэл хөдлөлөө тогтоон, шаардлагатай үед илэрхийлэхийн тулд би үнэхээр шаргуу ажилласан. Зан аашиндаа өөрчлөлт гарч буйг анзаарах үедээ тэр өөрчлөлт рүү юу хөтөлсөн болохыг тогтооход зориулан цаг гаргаарай. Зүгээр л гол цэгээсээ хазайсан хэмээн бүү тэмдэглэ. Бүрэн баяр хөөрийг олж авахад саад болж буй үндсийг нь ол. Зүгээр л эдгээр сэтгэл хөдлөлүүдээ илэрхийлэх нь сэтгэлийг хэрхэн амраахыг хараад та гайхшрах болно.
Амьдралдаа ичгүүр, өвдөлт эсвэл сэтгэлийн зовлонг мэдэрсэн үеүдээ та санаж байна уу? Тэдгээртэй дурсамжууд хоорондоо холбогдсон байна уу? Үүний үр дүнд өөрийгөө болоод бусдыг үзэх үзэл тань ямар болсон бэ? Хэв маягийнхаа үндсийг олж тогтоох нь үүнийг амьдралаасаа үндсээр нь авч хаях цорын ганц арга зам мөн. Амьдралд тань буй эрүүл бус зарим хэв маягуудыг таньж мэдэж эхлэх үедээ та тэдгээрийн эсрэг тэмцэх шаардлагатай болдог. Тэр тэмцэл бол эрүүл бодлуудаар давамгайлсан эсвэл сэтгэл хөдлөлтэй тэмцэх хэлбэртэй байх болно.
Бурханы өмнө эмзэг байх нь амьдралд тань байсан сөрөг байдлын хүчийг сулруулдаг. Бидний хүчээс хамаагүй давсан асуудлууд амьдралд маань бий. Эргэн тойронд минь буй бэрхшээлүүдийг солих эх сурвалж бидэнд буй гэдгийг сануулахын тулд бидэнд тэнгэрлэг оролцоо хэрэгтэй болдог. Энэ тулаанд та ганцаараа тулалдаж байгаа юм биш. Таны амьдралд зориулсан төгс төлөвлөгөө бас хүсэл Бурханд бий. Баяр баясгалан, амар тайван, хайрыг агуулах Түүний төлөвлөгөөнд найд. Хамгийн харанхуй хонгилд ч хүртэл гэрлийг өгөх өөрчлөхүйц бодол санаа бол энэ мөн.
Энэ төлөвлөгөөний тухай
Өөртөө итгэлгүй байдал, эргэлзээ, айдсын дуу хоолойны эсрэг зогсохгүй бол эдгээр нь амьдралыг тань тэр чигээр нь эзэмдэх болно. Тэдгээр дуу хоолойг зүгээр чимээгүй болгох эсвэл тоохгүй байх ямар ч боломжгүй. Энэ 3 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Сара Жэйкс Робертс өнгөрсөнийхөө хязгаарлагдмал байдлыг хайхралгүйгээр зогсоошгүй нэгэн болохын тулд тохь тухгүй байдлыг хэрхэн өөрийн болгохыг танд харуулах болно.
More