Аюулгүй байдалд бүү үлдЗагвар
Шалтгаан тоочихоо боль
Айдсаа ялан дийлэхээр тэмцэлдэх ихэнх хүмүүс хүсэл мөрөөдөл бүр нь бүтэлгүйтэх болов уу гэсэн санаа зовнилын хороор бохирдсон тийм агуу гомдолтой нүүр тулсан байдаг. Бодол санаа тань "ингэвэл яах вэ" гэсэн боломжуудаар сарниулагдах үедээ итгэлд зориулах орон зайг үлдээдэггүй. Хамгийн таагүй үр дүнд бэлтгэсэн байдалтай амьдрах нь торон дотор амьдрах мэт—эрх чөлөө огтхон ч биш. Он жилийн туршид та зүрхээ хамгаалах ба үүнийгээ хязгаарлахын ялгааг олж мэдэх чадвартай болох болно. Түүний зорилгын дагуу амьдрах хүмүүст Бурханы амласан сайн сайхнаас өөрийгөө холдуулахаа болиход та суралцах болно.
Даван туулагч найз минь та, өөртөө итгэлгүй байдал эсвэл өмнөх туршлагуудаараа удирдуулснаар сэтгэл хангалуун амьдралтай болохгүй. Сайхан амьдрал бол хүршгүй зүйл гэж танд итгүүлсэн оюун санааны болоод сэтгэл хөдлөлийн хүлээсээс тань чөлөөлөх хүчийг олж авах боломж танд бүрэн бий. Бид тэр хүчийг олж авсан атлаа шалтаг тоочин зуурсаар байж болохгүй. Өмнөө буй бүхий л зүйлийг авахын тулд зүрх, оюун санаа, гар тань чөлөөтэй байх ёстой.
Шалтаг тоочихоо болино гэдэг нь бодол санаандаа, харилцаандаа болон үйлдлийнхээ хувьд дадлага хийх ёстой хүмүүжил юм. Би хийе! гэж тунхаглах хэл ярианд л зай бий. Үзэж туулсан зүйлтэйгээ, эдгээр нь биднийг хэрхэн өөрчилсөнтэй нүүр тулах үед өсөлт ирдэг. Та шинэ хэв маягийг бий болгож, өмнө нь хэзээ ч байгаагүй тийм шийдэмгий хандлагатайгаар урагшилж болох боловч өнгөрсөнд таныг юу зогсоосон болохыг та олж мэдэх ёстой. Эдгэрэх хийгээд Бурханы бүтээсэн нэгэн болохыг та биш өөр хэн нэгэн санаачилсан бол таны аян урагшлахын өмнө үргэлж зөвшөөрөл шаардагдах болно.
Хүрэх газраа ардчиллаар бүү тодорхойлуул. Таны ойр дотны хүмүүс зүрх сэтгэлийн тань шарханд хэрхэн заавар зөвлөгөө өгөхөө мэдэхгүйгээр барахгүй, магадгүй өөрсдийнх нь эдгэрлийн хэрэгцээнээс тэднийг сатааруулахын тулд таны таагүй байдал тэдэнд хэрэгтэй ч байж болох юм. Өөрийнхөө эдгэрлийг бусад хүмүүсийн зөвшөөрөл, баталгаажуулалтаас хамааруулах сорилтоос зайлсхий.
Өнгөрсөнд таны хэн байснаас Бурхан таныг хэн байхаар бүтээсэн рүү хүрэх гүүр нь эмзэг болоод даруу байдал, бат бөх тоосгоор баригдсан ба өмнө нь нэгэнтээ таныг өвтгөдөг байсан зүйлс таныг илүү дээр нэгэн болгоход үйлчлэхээр тийм төгс төлөвлөгөөгөөр баригдсан аж. Шалтаг тоочихоо тавьж явуулах, урагшлах тангараг тань хамгийн анхны тоосгыг тавих хэдий ч цаанаа нь хийгдэх ажил асар их байна.
Энэ төлөвлөгөөний тухай
Өөртөө итгэлгүй байдал, эргэлзээ, айдсын дуу хоолойны эсрэг зогсохгүй бол эдгээр нь амьдралыг тань тэр чигээр нь эзэмдэх болно. Тэдгээр дуу хоолойг зүгээр чимээгүй болгох эсвэл тоохгүй байх ямар ч боломжгүй. Энэ 3 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Сара Жэйкс Робертс өнгөрсөнийхөө хязгаарлагдмал байдлыг хайхралгүйгээр зогсоошгүй нэгэн болохын тулд тохь тухгүй байдлыг хэрхэн өөрийн болгохыг танд харуулах болно.
More