21 ѳдрийн мацаг барилтЗагвар
Магадгүй мацаг барилтаа үргэлжлүүлэх талаар та төлөвлөж байна уу эсвэл тогтмол мацаг барьж байх шинэ зуршилийг эхлүүлэхээр бодож байна уу? Энэ бүлэгт, мацаг барилтын календарийг үргэлжлүүлэх үү хэмээн хүмүүс гайхацгааж байсан бөгөөд Эзэн Зехариагаар дамжуулан хариултыг өгдөг. Мосегийн цагаас хойш, мацаг барилт, найр наадмын бүхэл бүтэн календарийг Бурхан үүсгэсэн. Аль аль нь Өөрийнхөө хүмүүсийг Өөртөө улам илүү ойртуулахын тулд зориулагдсан байлаа. Хэрэв Бурханд улам илүү ойртох нь таны өдөр бүрийн зорилго байх юм бол, мацаг барих, найр наадмын аль аль нь Эзэнд ариун байх боломжтой. Мацаг барилтын тань туршлагын талаар танд хандаж ярих боломжийг Бурханд олгоход зориулан цаг гарга. Мацаг барилт хэрхэн таны зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн, бусдад өөрөөр хандахад тань нөлөөлсөн тэдгээр арга замуудыг тусган харахад туслахыг Бурханаас гуй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох, Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.
More
We'd like to thank Life.Church for their generosity in providing the structure for the 21 Day Fast reading plan.