21 ѳдрийн мацаг барилтЗагвар

Өнөөдрийн уншлагын сэдэв бол Бурханд ямар ч аймшиггүйгээр итгэх дуулал. Энэ нь ганц зүйлийг л эрж хайхыг хэлдэг. Энэхүү эрж хайх цаг мөчид, зөвхөн Бурханыг эрж хайхын оронд Бурханаас ирэх зүйлсийг эрж хайхад төвлөрөх нь--Түүний царайг эрж хайхын оронд Түүний гарыг эрж хайхад төвлөрөх нь амархан байдаг. Хааны гарыг үнсэхээр түүнд дөхөж очих болон хацрыг нь үнсэхээр хайртай Эцэгтээ дөхөж очих хоёрын хоорондох ялгааг тунгаан бод. Бурхан бол бидний Хаан бас Эцэг маань мөн. Тэрээр таны хэрэгцээг хангах, таны залбиралд хариу өгөх бүрэн чадвартай Нэгэн. Гэвч Тэрээр таны хэзээ ч өмнө нь мэдэрч байгаагүй тийм гүн гүнзгийгээр таныг хайрладаг. Түүний нүүр царайг эрж хайх үед Түүнд та хамаагүй ойрхон байрлалд хүрч очсон байх болно. Та өнөөдөр Бурханы нүүр царайг эрж хайхын төлөө бас өмнө нь хэзээ ч ойртож байгаагүйгээр Түүнд дөхөж очихын төлөө залбиран гуйгаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох, Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.
More
We'd like to thank Life.Church for their generosity in providing the structure for the 21 Day Fast reading plan.
Холбоотой төлөвлөгөө унших

Сүнсээ Халдваргүйжүүлэх

Залбирал

Бурханы Шинэчлэлтийг Мэдрэх нь

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах

Бурханы Хийсэн Бүхнийг Санах

Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах

Оюун санааны тулаан чимээгүй цаг

Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө

Таны амьдралыг ѳөрчлөх нэг үг
