21 ѳдрийн мацаг барилтЗагвар
Мацаг барилтынхаа сүүлчийн бөгөөд гурав дахь долоо хоногт та ирээд байна. Хэрэв та хэсэг бүлэг хүмүүсийн хамт мацаг барьж байгаа бол, Бурханы эхлүүлсэн тэр зүйлсийг хамтдаа тунгаан бодох, тэдгээрийг онцгойлон тэмдэглэхэд зориулан цаг гарга. Хэрэв та ганцаараа мацаг барьж байгаа бол, танд туршлага болон ирсэн зүйлсээ бичихээ бүү мартаарай. Одоо энэ нь танд зуршил болсон мэт санагдаж байгаа хэдий ч, ихэнх хүмүүсийн хувьд сүүлийн долоо хоног бусад долоо хоногуудаас хэцүү байх болно. Таныг судлан шинжиж бас зүрх сэтгэлийн тань харанхуй булангуудад гэрлээ тусгаж эхлэхийг Бурханаас гуй. Энэхүү сүүлийн долоо хоногийг таныг төгөлдөржүүлэх болон цэвэршүүлэхэд ашиглахыг Түүнээс гуй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох, Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.
More
We'd like to thank Life.Church for their generosity in providing the structure for the 21 Day Fast reading plan.