21 ѳдрийн мацаг барилтЗагвар
Ихэнх хүмүүсийн хувьд хоол унд бол тав тухын үндэс булаг нь байдаг. Ямар хоолыг улам ихээр идэхийг хүсч байгаа, мацаг барьж буй зүйлээ ямар ихээр үгүйлж байгаа, эсвэл хэр их жин хасах боломжтой болохыг ямар ихээр бодож байна вэ гэдэгтээ анхаарлаа хандуул. Ихэнхдээ ийнхүү та боддог уу? Хэрэв энэ нь согтууруулах ундаа эсвэл хор хөнөөл үзүүлэхүйц мансууруулах бодис бол, тэдгээрийг хүсэх хүсэлдээ ийнхүү идэгдэж байгаа болохоо өөрийгөө донтсон хэмээн та үзэх үү? Ихэнх хүмүүсийн хувьд, энэхүү мацаг барилт нь амьдралд тань буй хор хөнөөл учруулахуйц орлуулагч хоол унд байгааг ухамсарлахаас эхлэх боломжтой. Энэ нь таныг донтсон зүйлийг илчлэн гаргах боломжтой. Хайр болон бүхий л тохь тухын Бурхан Өөрөө таны тохь тухын үндсэн эх сурвалж болохын төлөө залбиран гуй. Таны Туслагч болох Ариун сүнсний байр суурийг эзлэсэн ямар ч зүйлсийг амьдралаас тань авч хаяхад энэхүү зовлонтой үеийг ашиглахыг Түүнээс гуй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох, Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.
More
We'd like to thank Life.Church for their generosity in providing the structure for the 21 Day Fast reading plan.