Сүнс тань ямар байдалтай байнаЗагвар

How's Your Soul

5-с 5 дахь өдөр

Миний сүнс хэрхэн тусламж авдаг вэ?

Буцаж ирээд буруу сонголт хийдэг эрийн хувьд АТВ авахаар болов. Үнэнийг хэлэхэд АТВ гэж юу болохыг би ч мэдэхгүй. Миний хүсэж байсан зүйл бол ойр хавийн хөршүүдийнхээрээ орж гарах байв.

Би түлшээ хийж мэдэхгүй 3 цаг болж байж аялалдаа гарлаа. Ямар нэг зүйл болохгүй байх шиг. Хөдөлгүүр нь хэтэрхий чанга бас хатуу ажиллаад байв. Араа нь чичрэх шиг боллоо.

Би хэдэн найзаасаа үзээд өгөөч гэж асуув. Хэдэн минут давхисны дараа тэдний нэг нь "Иуда, энэ зүгээр байна. Энэ угаасаа ингэж ажилладаг юм" гэлээ.

"Гэхдээ энэ хэтэрхий чанга бас чичрээд байна ш дээ."

"Чи юу яриад байгаа юм бэ? Төгс л байна шүү дээ."

Тэгвэл яагаад ийм чичиргээтэй бас чанга дуутай байгаа юм бэ?

Найз маань над руу хөгжилтэй хараад "Иуда, чи энэ юу болохыг мэдэх үү? АТВ юунд зориулагдсаныг чи мэдэх үү?"

"Энэ чинь гольфийн тэрэг байгаа биз дээ? Догь биш гэж үү?" гэж би хэллээ.

"Энэ чинь байдаг л тээврийн хэрэгсэл. Бартаат зам дээр зориулагдаж хийгдсэн, гудамжаар явахаар хийгдээгүй. Энэ өнхрөх баартай. Энэ хамгаалалтын бүс байна. Энэ яг араатан л гэсэн үг."

"Бартаат зам аа? Би хэзээ ч тэр замаар нь яваагүй. Хэзээ ч шүү."

Манай найзууд намайг үл ойшоов. Тэд бартаат замыг олоод бид тэр замаар явав. Мэдээж, АТВ үүнд л зориулагдсан байлаа. Шороо босож, царцаанууд тарж үсэрч, найзууд маань хашхиралдаж байлаа.

"Би мөч бүрийг үзэн ядаж байв. Нил шороо" гэж би хэлэв.

Бид заримдаа би АТВ-ээс хүсэж байсан шиг зүйлийг Есүстэй харилцах харилцаанаасаа хүсэж байдаг. Бид аюулгүй, тайван бас хяналттай амьдралыг хүсдэг. Бид зам дээр үлдэхийг хүсдэг.

Эрсдэл ээ? Мартаж үз.

Адал явдал аа? Баярлалаа гэхдээ үгүй ээ.

Урьдчилж тааварлахын аргагүй байдал аа? Хэтэрхий аюултай.

Гэхдээ бидний итгэл бартаат замд зориулагдсан. Бидний сүнс хадан цохионууд дунд Бурханыг дагахаар бүтээгдсэн. Есүстэй хамт байх амьдрал бол адал явдал бөгөөд биднийг үргэлж зам дээр байлгана гэвэл бид бухимдах болно. Бидэнд зориулж бүтээсэн энэ зүйлтэй бид тэмцэх биш бүр тэврээд авах хэрэгтэй. Бид Бурханы удирдлагад бууж өгч өөрсдийн амьдралаа бүтээлгэх хэрэгтэй.

Бурхан үнэхээр итгэмжтэй тиймдээ ч бид бүрэн итгэлтэйгээр Түүнийг дагаж чадна. Сургаалт үг 3:5-6 эшлэлд би ямар хайртай гээч. Үүнд бичихдээ: Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ, өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд, Тэр чиний замыг шулуун болгоно.

Итгэл тань зөвөөр ажиллахгүй юм шиг санагдах үед урам хугардаг уу? Есүсийг дагаснаар амьдрал тань илүү хялбар бас хөнгөн болно гэж хүлээж байсан уу? Таны итгэл ажиллахгүй байгаа гэж би бодохгүй байна, энэ нь бүтээгдсэн байдлаараа л ажиллаж байгаа гэж би бодож байна.

Жинхэнэ итгэл таныг үргэлж тухтай байлгах шийдвэр, амьдралын хэв маяг, харилцаа руу хөтөлнө гэж би бодохгүй байна. Энэ ч зүгээр. Итгэл нь аюулгүй тоглох эсвэл тав тухтай үлдэх тухай биш юм. Итгэл бол Есүсийн тухай юм. Таны сүнс Есүсийг дагаж, Түүний дотор бүрэн амьдрах адал явдал юм.

Хариу үйлдэл

Амьдрал илүү хялбар бас аюулгүй байгаасай гэж хүсэж байсан уу? Энэ хүслийн үндэс нь юу вэ?

Бурханы өмнө амьдралаараа бууж өгөх нь таны хувьд хэцүү юу? Бууж өгөх нь таны сүнс илүү амгалан байхад хэрхэн туслах бол?

Итгэл тань замаас гарах гэдэгтэй утга нэг бол энэ нь ямар утгатай вэ?

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

How's Your Soul

Уншигчдаа Бурханд илүү ойртох тусам өөрсдийн сүнсийг таньж мэдэн, тэжээн тэтгэхэд нь Иуда Смит тэдэнд тусалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Иуда Смит болон HarperCollins-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://amzn.to/2pdMMQF