Сүнс тань ямар байдалтай байнаЗагвар
Миний сүнсийг юу эрүүл болгодог вэ?
Миний аав зүгээр нэг гольфчин байгаагүй ээ. Тэр сайнмэдээний гольфчин байсан юм. Түүний амьдралын зорилго нь аль болох олон хүнийг гольфт оруулах байсан юм. Тэр бол миний мэдэх хамгийн их гольф тоглох дуртай хүн байсан. Тэр хэрвээ танд жаахан ч гэсэн гольф тоглох сонирхол байгааг мэдэх л юм бол таныг гольф тоглоход зүгээр уриад зогсох биш. Тэр таны тоглох төлбөрийг төлөөд хоёр хайрцаг бөмбөг, цамц худалдан авч өгөөд удалгүй хэзээ нэгэн цагт танд клубийн багц худалдан авч өгнө.
Тэрээр хүмүүс өөрийг нь гольфчин болгохоор оролдоход татгалзсан хариуг даван туулахдаа мэргэжлийн нэгэн байсан юм. Хүмүүс "би гольф тогломоор л байна, гэхдээ надад үүнд зарцуулах цаг байхгүй. 5 цагийн тоглоом шүү дээ. Хэтэрхий урт гэдэг байлаа"
Тэгэхэд харин аав маань "наадах чинь л байхгүй юу даа"
"Юу гэсэн үг үү?"
Гольф тоглоход та дэндүү завгүй. Та хагас өдрийн турш толгодоор хэсэж чадахгүй, үзэмжтэй сайхан газруудаар баясаж чадахгүй, байгалийн үнэр, чимээ шуугианд өөрийгөө сэргээж чадахгүй бол харин танд асуудал гарах болно. Хэрвээ танд гольф тоглох цаг байхгүй бол энэ нь танд гольф хэрэгтэйг баталж харуулж байна.
Харин одоо би нас нэмсэн аавынхаа зорилгыг ойлгож байна. Бидний сүнсэнд амралт хэрэгтэй. Бидэнд завсарлага хэрэгтэй. Бидэнд одоо байгаа амьдралын галзуурмаар зүйлүүдээсээ хэсэг салж, одоо байгаа мөчдөө баясах хэрэгтэй. Дуулал номд "Хайрладаг нэгэндээ Тэр нойрыг өгдөг атал Харин та нар эрт босож, оройттол суугаад, Зүтгэж олсон талхаа идэх нь Зүгээр л дэмий аж" (Дуулал 127:2) гэсэн байдаг.
Шаргуу ажиллах нь мэдээж амьдралын нэг хэсэг. Би ажил, хичээл зүтгэл тэр бүү хэл зүдэрч зүтгэхийн эсрэг байгаа юм биш ээ. Бидэнд урт удаан, хэцүү цагийг өнгөрөөх улирал, цаг мөч байдаг бөгөөд амралт нь энэ бүхнээс аварна.
Гэвч бидний амьдралын хэв маяг 24/7, ажлаас ажил байх ёсгүй бөгөөд бидэнд амрах зуршил байх ёстой. "Би бүх хариултыг мэдэхгүй гэхдээ зүгээр ээ. Бурхан хийх болно. Намайг сэрүүн байхаас илүү, намайг унтаж байсан ч Эзэн илүү ихийг хийх болно. Тиймээс би өөрийн чадах хамгийн сайнаа хийнэ харин Бурхан миний талд бөгөөд Бурхан удирдана гэсэн итгэл дотор амрах хэрэгтэй."
Мэдээжийн хэрэг, Бурхан биднийг зөвхөн бие махбод төдийгүй сүнсэндээ амраасай гэж хүсдэг. Энэ 2 хоорондоо маш их холбоотой байдаг. Гадна талдаа сайн амраагүй байж дотор талдаа амарна гэдэг хэцүү. Аан харин дотор сүнс маань амарсан, эрүүл байх юм бол гаднаас ирэх асуудал, дарамтыг бид хөнгөхөн даваад гарч чадна.
Амралт нь асуудалгүй байна гэсэн үг биш. Энэ бол Есүсийн оршихуй юм. Тэр л ганцаараа жинхэнэ амралтын цорын ганц эх сурвалж юм. Тэр дагалдагч нартаа "Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно" гэсэн. (Матай 11:28-29)
Асуулт
Тайвшрал, амралтыг авахын тулд та юу хийдэг вэ, хэр зэрэг давтамжтай хийдэг вэ?
Хэт их стресс таны сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдөг вэ? Бие махбодын болон Сүнсний хувьд?
Есүс жинхэнэ амралтын эх сурвалж гэдэг нь юу гэсэн үг вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Уншигчдаа Бурханд илүү ойртох тусам өөрсдийн сүнсийг таньж мэдэн, тэжээн тэтгэхэд нь Иуда Смит тэдэнд тусалдаг.
More