Сүнс тань ямар байдалтай байнаЗагвар
Миний сүнс юунаас зуурч байна вэ?
Саяхан надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн нислэг хийсэн юм. Сейтлээс Лос Анжелос руу нисэж байсан юм. Газардахаас хэдхэн минутын өмнө би өмнө хэзээ мэдэрч байгаагүй аймшгийн сэгсрэлтэд өртөв. Энэ нь надад маш аймшигтай байсан. Би зарим нэг галзуу нислэгт явж үзэж байсан л даа, гэхдээ энэ сэгсрэлт бол дараагийн түвшнийх байсан. Онгоц тэр даруй 100 фунт унаж, дараа нь бүх газар эргэлдэж эхлэв. Шингэн зүйлс асгарч, хүмүүс хашхиралдаж, онгоцны үйлчлэгчид сандарч байв.
Миний хажууд сууж байсан залуу өндөр албан тушаалтан байсан. Тэрээр костюмтай, зөөврийн компьютер бас ааш араншин ч байв. Биднийг хөөрөхөөс өмнө тэрээр ууртайгаар юм бичиж байсан бөгөөд тэрээр намайг харахад миний уранхай жийнс, юүдэнтэй цамц түүнд сэтгэгдэл төрүүлээгүй нь мэдээж.
Гэвч хэдхэн секундийн дотор тэр хяналтаа алдаж, ганцаараа байхаас айсан пүүдл нохой адил шивнэх ажээ. Түүний тохойноос гарын хуруу хүртэл цав цагаан болохыг би харж байлаа. Сэгсэрч угзчих бүрд түүний уйлах дуу улам бүр чангарсаар байлаа.
Би түүнийг шүүгээгүй ээ: бид бүгд л айсан. Гэвч хэн нэгэн надад ямар ч онгоц чичиргээтэйгээр унаж байгаагүй гэж хэлж байсан бөгөөд магадгүй би түүнд итгэсэн байх. Дээрээс нь би номлолдоо бэлдэн үнэхээр их зүйлийг олж мэдэж байх үед тохиолдсон. Би Бурхантай хамт ер бусын мөчийг өнгөрүүлж байсан юм. Магадгүй би амьдралдаа цор ганц удаа тухайн нөхцөл байдалд сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой тайван байсан байж магадгүй юм. Эцэст нь бид аюулгүй газардаж, хүмүүс алга ташсан юм.
Би хэдэн өдрийн турш дээрх үйл явдлын тухай бодсон юм. Таны сүнс юуг барьж авч, юунаас аюулгүй байдлаа олж авдгийг үнэлэхэд үүн шиг арчаагүй зүйл гэж үгүй.
Аюулгүй байх логик арга бол илүү хяналттай байх. Энэ нь бүх л болзошгүй байдлыг төлөвлөж, бүх боломжийг хангах явдал. Гэхдээ энэ логик биднийг төөрөлдүүлдэг. Мэдээжийн хэрэг ажлын төлөвлөгөө нь муу зүйл биш, гэхдээ өөртөө суурилсан аюулгүй байдал бол хуурамч.
Яагаад би тэр нислэгийн үеэр тайван байсан бэ? Юу миний сүнсийг тэр аймшигтай нөхцөл байдал дунд байхад итгэлтэй бөгөөд тайван байхад тусалсан бэ? Энгийнээр хэлбэл: миний сүнс Бурханы хяналтад байгааг би мэдэж байсан. Миний амьдрал Түүний дотор байгаа гэдгийг би мэдэж байсан. Ямар ч гаднын үймээн самуун, галзуурал байсан ба би сүнсээ барьж авч чаддаг байв.
Исаиа ном дахь эртний бичвэрт Бурхан Израилын ард түмэнд хэлэхдээ: "Гэмшил ба амар тайван дунд Та нар аврагдах болно. Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн гэлээ" (Исаиа 30:15).
Бидний сүнс хяналттай байснаараа бус Бурхан уруу эргэснээрээ тусламжийг авдаг. Гаднах байдалдаа бус доторх итгэлээрээ. Бидний найдвар Бурханд байдаг.
Энэ нь гэхдээ бидний сүнс гуйвж дайвахгүй гэсэн үг биш. Гуйвах л болно. Би дахиж хэзээ нь түрүүний нөхцөл байдалд өмнөх шигээ тайван байхгүй ч байж болох юм. Гаднаа бид сэгсрэгдсэн ч сүнс дотор амгалан байж болно. Бидний сүнс Бурхан дотор тусламж болон хүчийг олж авч байдаг.
Хариу үйлдэл
Та амьдралынхаа аль нэг хэсэгт хяналтаа алдах үед юу мэдэрч бас ямар хариу үзүүлдэг вэ?
Бурханд итгэх таны хувьд хэр хялбар байдаг вэ? Бусдаасаа илүү хэцүү байдаг талбар танд байгаа юу?
Яагаад Бурханд итгэж удирдуулах нь өөртөө итгэж өөрөө удирдахаас илүү амар тайвныг өгдөг вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Уншигчдаа Бурханд илүү ойртох тусам өөрсдийн сүнсийг таньж мэдэн, тэжээн тэтгэхэд нь Иуда Смит тэдэнд тусалдаг.
More