Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 70 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 5: БУРХАНААС ЭМЭЭХҮЙ

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Исаиа 40:9-10; Исаиа 41:13-14; Исаиа 43:1, 5; Исаиа 44:2, 8; Исаиа 51:7; Исаиа 54:4-г унш.

ТУСГАЛ
Амьдрал амаргүй хэдий ч бүх зүйл энэ амьдралаар хязгаарлагддаггүй. Энэ амьдралдаа бид анхнаасаа бидэнд амьдрахаар бэлтгэгдсэн тэр амьдралын хамтаар амьдрах ёстой! Бид мөнхийн улсад амьдрах болно. Бид Бурханы шийтгэл ба үхлийг хүлээн авах зохистой хүмүүс. Бид зэмлэл болон цөллөгийг хүлээн авах зохистой хүмүүс. Бид тамд тарчлан зовох зохистой хүмүүс. Гэвч Христ дотор Бурхан бидэнд юуг өгсөн бэ? Ямар нигүүлсэл ба өршөөл бидний дээр цутгагдсан бэ? Тэгвэл ямар амьдралд нь бид амьдрахыг хүсэх вэ? Өөрийгөө гэсэн, тэр юуг бодох, тэр юуг хүсэх, бас тэр юунд тэмүүлэх бол гэсэн тэр нэгэн амьдралаар амьдрах уу? Эсвэл Бурханыг л гэсэн, Тэрээр юу гэж бодох бол, Тэр юуг хүсэх бол бас Тэр юунд тэмүүлэх бол гэсэн амьдралаар амьдрах уу? Түүний арга зам нь биднийхээс огт өөр бөгөөд Түүний арга замаар амьдрахын тулд бид өөрсдийн арга замаасаа тэр чигээр нь татгалзах хэрэгтэй. Зөвхөн Тэр л үүнийг бидний зүрх сэтгэлд хийж гүйцэтгэж чадна. Та үүнийг хийхийг Түүнээс залбиран гуйх уу? Таны зүрх сэтгэлд, бодол санаанд, бас таны амьдралд Түүний хаанчлал ноёрхохын төлөө Түүнээс та залбиран гуйх уу? Та Түүний хаанчлалын төлөө амьдарч, Түүний хаанчлалыг тунхаглан, Түүний хаанчлалын төлөө үхэхийг ч хүртэл хүсэх үү?

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Залбиралтайгаар тунгаан бодсоныхоо дараа Галат 2:20-г давтахыг хичээ.

Галат 2:20
Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.
Ѳдѳр 69Ѳдѳр 71

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/