Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар
ДОЛОО ХОНОГ 5: БУРХАНААС ЭМЭЭХҮЙ
ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Дуулал 19:9, Дуулал 111:10, Сургаалт үгс 1:7, Сургаалт үгс 14:26-27, Сургаалт үгс 15:16-г уншиж сайтар тунгаан бод. Эзэнээс эмээхүйн талаар та юуг сурч авав?
ТУСГАЛ
Зогс бас бод. Би үнэн дотор амьдарч байна уу? Би үнэний дагуу алхаж байна уу? Үнэн миний Эзэн үү, эсвэл энэ нь зүгээр л мэдрэмж үү? Би өөрийн мэдрэмжүүддээ баригдсан, өөрийн ойлголтод түшиглэсэн байдалтай байх уу, эсвэл би Бурханд болон Түүний үгэнд итгэх үү? гэдгийг өөрөөсөө асуу. Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго (Иошуа 24:15). Тиймд ийнхүү залбир: Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй.Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй (Maтай 6:9-10).
Дараагийн хэдэн долоо хоногийн турш танд гайхамшигт ойлголтуудыг өгөхийг Эзэнээс гуй. Судласан зүйлсээ таныг хэрхэн ашиглаасай гэж Тэр хүсч байна вэ? Таны бодол санаа, үйлдэл, хариулт, эсвэл долоо хоногийн төлөвлөгөөнд тань юу өөрчлөгдөх хэрэгцээтэй байна вэ? Таныг зүрх сэтгэлдээ оруулаасай гэж Түүний хүсч буй эшлэл байна уу? Та үүнийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж чадах вэ? Залбирлаараа энэ бүхнээ Эзэнд авч ир.
ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Галат 2:20-г цээжээр давтан хэл.
Галат 2:20
Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.

Энэ төлөвлөгөөний тухай
Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/