Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 67 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 5: БУРХАНААС ЭМЭЭХҮЙ

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Дэд хууль 31:9-13 болон Дуулал 25-р бүлгийг унш. Эдгээр эшлэлүүдээс та Бурханы талаар юуг сурав?

ҮНЭН ДОТОР АЛХ
Хойш ухран улмаар таны амьдралд ирдэг бүхий л зүйл, хором бүр, өдөр бүр, хүн бүр,тохиолдол бүр, сайн муу бүхий л асуудлуудыг Бурхан зөвшөөрсөн, батласан, баталгаажуулсан эсвэл биелүүлсэн талаар бодож үз. Түүний таныг хэн байхаар бүтээсэн тэр нэгэн болгон хэлбэржүүлэхийн тулд Тэр ажлаа таны амьдралд хийдэг болохыг харахад танд туслахыг Түүнээс гуй.

Гэнэтийн тохиолдолд таны амьдрал зориулагдаагүй. Та өөрөө өөрийгөө хамгаалахаар гэртээ ганцаар үлдээгүй. Тэр тантай хамт байгаад зогсохгүй, Тэр таныг нүдний цөцгий мэт хамгаалж бас Өөрийнхөө шавиа болгож байдаг. Энэхүү үнэн дотор алхахад туслахыг Түүнээс гуй. Түүн дотор үнэний дагуу алхахад тань туслахыг Түүнээс гуй!

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Тэдгээрийг зүрхэндээ нууж, тэдгээрийг тунгаан бодож, өдрийн турш тэдгээрийг өөрийнхөө залбирлаа болго.

Галат 2:20
Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.
Ѳдѳр 66Ѳдѳр 68

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/