Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар
ДОЛОО ХОНОГ 4: УУЛ ӨӨД ӨГСӨЖ БАЙНА
ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Нехемиа 1:4-11 болон Нехемиа 9:5-38-г унш.
Залбирахдаа та Нехемиагийн залбирлын дагуу өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ, сүмийнхээ, хотынхоо, бас улсынхаа бүх итгэгчдийн төлөө залбирах уу? Залбирч байхад тань ямар бодлууд танд төрж байна вэ?
ҮНЭН ДОТОР АЛХ
Бод ... зогс тэгээд бод. Би үнэний дагуу амьдарч байна уу? Би үнэн дотор алхаж байна уу? Үнэн миний Эзэн үү, эсвэл зүгээр л мэдрэмж үү? Би өөрийн мэдрэмжүүддээ баригдсан, өөрийн ойлголтод түшиглэсэн байдалтай байх уу, эсвэл би Бурханд болон Түүний Үгэнд итгэх үү? гэдгийг өөрөөсөө асуу. Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго (Иошуа 24:15).
Сурсан зүйлсээ мөн өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш тунгаан бодсон зүйлсээ тусган харахад хэсэг хугацааг зарцуул. Эзэнээс эмээхүйн ариун эмээлттэйгээр та хэрхэн амьдрах вэ? Өөрийнхөө хүчгүй сул дорой байдлыг мэдэх нь яагаад тийм ивээлтэй вэ? Үнэн дотор алхах, уул өөд өгсөх нь ямар утгыг илэрхийлдэг вэ? Та айдастай нүүр тулах үед эдгээр зүйлс нь итгэлээр амьдрахад хэрхэн туслах боломжтой вэ? Дараагийн хэдэн долоо хоногийн турш танд гайхамшигт ойлголтуудыг өгөхөө үргэлжлүүлсээр байхыг Эзэнээс гуй. Судласан зүйлсээ таныг хэрхэн ашиглаасай гэж Тэр хүсч байна вэ? Таны бодол санаа, үйлдэл, хариулт, эсвэл долоо хоногийн төлөвлөгөөнд тань юу өөрчлөгдөх хэрэгцээтэй байна вэ? Таныг зүрх сэтгэлдээ оруулаасай гэж Түүний хүсч буй эшлэл байна уу? Та үүнийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж чадах вэ? Энэ бүхнээ Эзэний өмнө залбирлаараа дамжуулан авч ир.
ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Дэд хууль 6:4-6-г цээжээр давтан хэл.
Дэд хууль 6:4-6
Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлга.

Энэ төлөвлөгөөний тухай
Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/