Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 59 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 5: БУРХАНААС ЭМЭЭХҮЙ

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
2 Шастир 19-20-р бүлгүүдийг унш.

Энэ түүхээс та юу сурч авав? Өөрсдийн хүч чадлыг бид хаанаас эрэх ёстой вэ? Хэний тулаанд бид тулалдаж байгаа вэ? Хоёр бүлгийг хоёуланг нь уншаад гол хэлцүүдийг тэмдэглэн бич.

ҮНЭН ДОТОР АЛХ
Иехошафат юу хийх ёстой байсан бэ? Бүх зүйл нуран унах гэж байгаа мэт санагдах, хүнд асуудалтай үедээ та яах ёстой вэ? Дуулал 91-р бүлгийг унш. Энэхүү дуулалд дурдсанчлан Бурханд хандан залбир бас Түүнийг магт.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Тэдгээрийг зүрхэндээ нууж, тэдгээрийг тунгаан бодож, өдрийн турш тэдгээрийг өөрийнхөө залбирлаа болго.

Галат 2:20
Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.
Ѳдѳр 58Ѳдѳр 60

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/