Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 52 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 4: УУЛ ӨӨД ӨГСӨЖ БАЙНА

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 6:7-13-г өнөөдөр дахин унш.

Энэхүү залбирлыг дахин залбирч, Түүний ойлголтыг эрж хайхаа үргэлжлүүл. Түүний хаанчлал, Түүний хүсэл, Түүний алдрын төлөө амьдрахад танд туслахыг Эзэнээс гуй.

ТУСГАЛ
Өнгөрсөн хэд хоногоо эргүүлэн бод. Эзэний өмнө танд залбирлаараа авч ирэх хэрэгтэй юу байна вэ? Маргааш Түүнтэй өнгөрүүлэх цагт таныг бэлтгэхийн тулд өнөөдөр таны зүрх сэтгэлд хандан ярихыг Эзэнээс гуй.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Залбиралтайгаар тунгаан бод, тэгээд Дэд хууль 6:4-6-г цээжээр хэлэхийг оролд.

Дэд хууль 6:4-6
Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлга.
Ѳдѳр 51Ѳдѳр 53

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/