Бурханы амар тайванЗагвар

God's Peace

4-с 4 дахь өдөр

ХҮЧТЭЙ ИТГЭЛ АМАР ТАЙВНЫГ АВЧ ИРДЭГ

БУРХАНТАЙ ЯРИХ
Тогтвортой, хувирашгүй, нугаршгүй, бат бэх, найдвартай, баталгаатай — гэсэн эдгээр үгс нь Бурханы Хэн болохыг тодорхойлдог. Эдгээр зан чанарынх нь төлөө хэр зэрэг талархаж буйгаа залбирах үедээ Бурханд хандан хэл.

ШУМБАХ
Тийм ч гүн биш жигнэмгийн хэвүүдийг элсээр дүүргэн бэлтгэ: нэг нь нойтон бас битүү чигжсэн элстэй, нөгөө нь хуурай бас чигжээгүй сул элстэй. Тоглоомон машин эсвэл хатуу бөмбөгийг тус бүрт өнхөрүүлж үз. Зорилго нь аль элс тухайн биетийг хол өнхөрөх боломжийг олгож буйг олж харах юм.

ГҮН ШУМБАХ
Чигжсэн элсэн дээр аливаа зүйлийг өнхөрүүлэх нь хялбархан байдагтай адил, бат бэх итгэл нь амьдралд тохиолдох аливаа сайн мууг даван гарахад хялбар болгодог. Амар тайвныг оролцуулан, олон ивээл ерөөлийг итгэл авч ирдэг. Дуулал 29:11-р эшлэлд ингэж хэлсэн байдаг, "ЭЗЭН, хүмүүстээ хүчийг хайрлан ЭЗЭН, ард түмнээ Амар амгалангаар ерөөнө." Гэвч та Бурханд итгэлгүй байх үед, таны итгэл сул элстэй адилхан байдаг гэсэн үг; амьдралд тохиолдох хүнд хэцүү зүйлсэд та шигдэн бас тэдгээрийг давж гарахад хүндрэлтэй байдалд ордог. Тийм учраас л та Бурханд хандан Түүн рүү таныг улам илүү ойртуулан бас Түүнд итгэх итгэлийг тань барьж босгож өгөхийг гуйн залбирах хэрэгтэй.

БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ
- Итгэл тань өссөн тэр цаг мөчийн талаар тодорхой ярь. Итгэл дотроо өсөхөд тань юу хамгийн ихээр тусласан бэ?
- Бурханы амар тайвныг та хэрхэн мэдэрсэн бэ? Энэ нь танд яг ямар мэдрэмжийг төрүүлсэн бэ?
- Бурхан бол амар тайван болон бүхий л сайн сайхан зүйлсийг бүтээсэн Нэгэн. Улам илүү итгэлийг та Түүнээс гуйсан уу? Түүний амар тайвныг та Түүнээс гуйн залбирсан уу?
Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

God's Peace

"Бүх оюун ухааныг давах" (Филиппой 4:7) амар тайвныг Тэр бидэнд өгөхийг хүсч байдаг гэж Бурханы Үг бидэнд хэлдэг. Энэ дөрвөн өдрийн судлалаар дамжуулан та болон таны хүүхдүүд тэр амар тайвныг мэдэрч болох амьдралын хэсгүүдийг нягтлан харах болно. Өдөр бүрт санал болгох залбирал, Библиэс товч уншилт болон тайлбар, гар бие оролцон хийх зүйлс болон ярилцах асуултууд гэх мэт багтдаг.

More

We would like to thank Focus on the Family for providing this plan. For more information, please visit: www.FocusontheFamily.com