Бурханы амар тайванЗагвар
АМАР АМГАЛАН ГЭР ОРОН
БУРХАНТАЙ ЯРИХ
Гэр бүлийнхээ хэн нэгнийг гомдоосон эсвэл тэдэнд эелдэг бус хандсан бол үүнийхээ төлөө Бурханаас уучлал гуй. Тэгээд гэр бүл болон найз нөхөдтэйгээ харилцах харилцааны төлөө Бурханд таларх.
ШУМБАХ
Гадаанаа солонго татаж бас шувууд жиргэж буй, дотроо гэр бүлийн гишүүд, бялуу болон бэлэгнүүд буйг зурахын тулд тод өнгөнүүдийг ашигла. Гадаанаа борооны үүл болон цахилгаан татаж буй, дотроо ах дүү нар хоорондоо муудалцсан хоёрдахь гэрийн зургийг зурахын тулд бараан өнгөнүүдийг ашигла. Хоёр зургыг хооронд нь харьцуул. Нэгдэх зураг нь яагаад амар тайван байгаа талаар ярилц.
ГҮН ШУМБАХ
Гэр бүлд өөр өөр зан араншинтай бас сэтгэлийн хөдлөлтэй хүмүүс байдаг. Зарим үед гэр бүлийн гишүүд аз жаргалтай байхад зарим үед тэд уур уцаартай байх тохиолдол ч бас байдаг. Хэн нэгний ямар мэдрэмжтэй байх нь тухайн гэр бүлийн амар тайвныг өөрчлөх ёсгүй. Ром 12:18-р эшлэлд ийнхүү хэлсэн байдаг, "Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун." Бүх хүн гэдэгт гэр бүлийн гишүүд тань ч багтаж байгаа юм шүү. Зарим үед гэр бүлийнхэнтэйгээ эвтэй байх нь үнэхээр баршгүй ажил мэт санагдаж байж болох юм. Гэвч Сургаалт Үгс 17:1-р эшлэлд амар тайван гэр гэдэг бол үнэхээр юутай ч зүйрлэшгүй эрдэнэ бөгөөд хүч хөдөлмөр зарцуулахад харамсахгүй зүйл гэсэн байдаг. "'Хэрүүлтэй гэрийн бялхам идээ будаанаас Амар тайван дундах хатсан талхны хэлтэрхий нь дээр."
БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ
- Гэр бүлийнхээ гишүүддээ та хэрхэн хандах ёстой вэ?
- Хэн нэгэн ууртай эсвэл ундууцсан үед гэр бүл дотроо эв найрамдлыг тогтоохын тулд та юуг хийх боломжтой вэ?
- Бие биетэйгээ санал нийлэхгүй үед ч хүртэл Бурханы амар тайван гэр орныг тань хэрхэн дүүргэх боломжтой вэ?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
"Бүх оюун ухааныг давах" (Филиппой 4:7) амар тайвныг Тэр бидэнд өгөхийг хүсч байдаг гэж Бурханы Үг бидэнд хэлдэг. Энэ дөрвөн өдрийн судлалаар дамжуулан та болон таны хүүхдүүд тэр амар тайвныг мэдэрч болох амьдралын хэсгүүдийг нягтлан харах болно. Өдөр бүрт санал болгох залбирал, Библиэс товч уншилт болон тайлбар, гар бие оролцон хийх зүйлс болон ярилцах асуултууд гэх мэт багтдаг.
More
We would like to thank Focus on the Family for providing this plan. For more information, please visit: www.FocusontheFamily.com