Бурханы амар тайванЗагвар

God's Peace

4-с 1 дахь өдөр

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ДОТОРХ АМАР ТАЙВАН

БУРХАНД ХАНДАН ЗАЛБИРАХ
Өдөр бүр юу та нарыг аюулгүй байлгаж байдаг вэ? Аюулгүй байх нь амар тайвны мэдрэмжийг өгч байдаг. Та нарыг аюулгүй байлгаж байдаг зүйлсийн төлөө Бурханд таларх — суудлын бүс, хаалган дахь түгжээ, эцэг эхчүүд, цагдаа, гал хамгаалагчид болон тэр ч бүү хэл галын дохиолол гэх мэт.

ШУМБАХ
Хэрэв чи талх шарагчинд талхаа эсвэл овьёосны каашаа түлвэл хэн эсвэл юу тань руу хандан хашхирах бол? (та, таны ээж эсвэл аав бас галын дохиолол)

ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ
Дээр үед, гал гарах үед гудамжинд хэн нэгэн хүн модон дамрыг эргүүлэн бусдад анхааруулдаг байв. Гэсэн хэдий ч унтаж байгаа хүмүүс дамрыг сонсолгүй өнгөрөх тохиолдол олонтаа байсан. Орчин үед байшингууд болон бусад барилгуудад гал гарах үед анхааруулахын тулд зайгаар ажилладаг, хуванцар бас жижигхэн хайрцаг байх болсон. Гудамжин дахь дамрыг сонсолгүй өнгөрчих байх хэмээн айлгүйгээр та амар тайвнаар унтаж амрах боломжтой болжээ. Ямар ч үед аюулгүй мэдрэмжтэй байхад тань туслах үүнээс хамаагүй дээр төрлийн амар тайвныг Бурхан танд өгдөг. Иохан 14:27-д Есүс ингэж хэлжээ, "Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ."

БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ
-Таны айдаг зүйлс юу вэ?
-Та айсан үедээ, Бурхан танд Өөрийнхөө амар тайвныг өгөхийг хүсэж байгааг хэрхэн санах боломжтой вэ?
-Та өнөөдөр хэрхэн Бурханы амар тайвныг улам илүүгээр хүртэх боломжтой вэ?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

God's Peace

"Бүх оюун ухааныг давах" (Филиппой 4:7) амар тайвныг Тэр бидэнд өгөхийг хүсч байдаг гэж Бурханы Үг бидэнд хэлдэг. Энэ дөрвөн өдрийн судлалаар дамжуулан та болон таны хүүхдүүд тэр амар тайвныг мэдэрч болох амьдралын хэсгүүдийг нягтлан харах болно. Өдөр бүрт санал болгох залбирал, Библиэс товч уншилт болон тайлбар, гар бие оролцон хийх зүйлс болон ярилцах асуултууд гэх мэт багтдаг.

More

We would like to thank Focus on the Family for providing this plan. For more information, please visit: www.FocusontheFamily.com