Төлөвлөгөөний мэдээлэл

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

20-с 4 дахь өдөр

Гурав, дөрөвдүгээр бүлэгт Хаанчлалыг зоригтойгоор тунхаглуулахын тулд Есүсийн дагалдагчдыгБурханы Сүнс эрс өөрчилсөн тухай бичжээ. Сүнсний хүчээр саа өвчтэй хүнийг эдгээсэн Есүсийн хоёр шавь Петр, Иоханытүүхийг Лук тэмдэглэн үлдээсэн. Гайхамшиг үйлдэхийг нь харсан хүмүүс Петр өөрийн хүчээр хийсэн мэт түүнд хандаж эхлэв. Харин Петр олон түмэнд гайхамшгийг зөвхөн Есүс үйлддэг гэж хэлээд үргэлжлүүлэн Есүс хэрхэн үхэж, бүгдийн төлөө үхлээс амилсан тухай тунхаглав.

Есүсийг цаазлуулсан хүмүүс сүмд байх үед Петр боломж гарсан даруйд тэдэнд Есүсийн тухай бодлоо өөрчилж, уучлал өршөөлийг хүлээн авахыг санал болгов. Түүний ярихыг сонссон мянга мянган хүн итгэж, Есүсийг дагаж эхэлсэн ч зарим нь итгэсэнгүй. Петр Есүсийн нэрээр сургаал зааж, өвчтэйг эдгээхийг харсан шашны удирдагчид уурсан бачуурч Петр, Иохан хоёрыг баривчлууллаа. Тэднээс хөлгүй нэгэн хэрхэн явдаг болсныг тайлбарла гэж шаардах үед Ариун Сүнс Петрийг хүчирхэгжүүлсэндцор ганц Есүсийн нэрээр л аврагдах боломжтой гэж тэр тэдэнд тунхаглав. Петрийн зоримог үгэнд барьц алдсан шашны удирдагчид Иоханы эрэмгий байдлыг ч анзаарав. Есүс Петр, Иохан хоёрыг ямар их өөрчилснийг бас тэдний үйлдсэн гайхамшгийг үгүйсгэж чадсангүй.

Уншаад, эргэцүүлээд,хариулна уу:

• Амилсан Есүстэй учирч, Ариун Сүнсний хүчийг хүлээн авснаар Петр шинэ хүн болжээ. Гайхалтай! Ариун Сүнсийг хүлээн авахаас өмнөх (Лук 22:54-62) болон дараа (Үйлс 4:5-14)ялгааг харьцуулаарай. Хянамгай уншаарай. Энэ хоёр явдлын төстэй болон ялгаатай талыг ажиглаарай. Танд юу ажиглагдсан бэ?

• Таныг, таны таньдаг хүнийг Есүс яаж өөрчилсөн бэ?

•Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Таныг юу гайхшруулсан тухай Бурханд хэлж, танд хэрэгтэй байгаа зүйлийг нуулгүй ярьж, таны амьдралыг өөрчлөөч гэж гуйгаарай.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна