Төлөвлөгөөний мэдээлэл

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

20-с 6 дахь өдөр

Стефаны эмгэнэлтүхэл Есүс хөдөлгөөнийг зогсоож чадахгүй нь Лук номын дараагийн бүлгүүдээс харагдана. Хавчлагын улмаас дагалдагчид Иудей, Самари орчмын иудейчүүд амьдардаггүй нутаг руу тархав. Тэд явсан газар бүрдээ Есүс тэдэнд тушаасны дагуу Хаанчлалын сайнмэдээг тунхагласаар. Дагалдагчид Есүсийн тухай ярихад хүмүүс гайхамшигтайгаар эдгэрч, чөлөөлөгдөхийг харсан нэгэн шидтэн Бурханы хүч чадал өөрийнхөөс нь хавьгүй илүүг ухаарав. Етиопын хатан хааны албат баптисм хүртлээ. Тэнгэрийн Хаанчлал тэлсээр, Бурханы төлөвлөгөөг хэн ч, тэр бүү хэл Есүсийн дагалдагчдыг гэрээс нь чирч гарган шоронд хорьдог Саул гэгч шашны удирдагч ч зогсоож үл чадна.

Саул илүү олон дагалдагчдыг барьж шоронд хийхээр Дамаск явж байтал нүд сохлом хурц гэрэл цацарч, тэнгэрээс нэгэн дуу сонсогдов. Амилсан Есүс Саулаас яагаад Өөртэй нь тэмцэлдээд байгааг асуулаа. Энэхүү учрал, үүний дараа болсон гайхалтай тэмдгүүд Есүсийн тухай Саулын бодлыг орвонгоор нь өөрчилжээ. Саул Дамаскт очоод Есүсийн дагалдагчдыг барьж хорьсонгүй харин Есүс бол Бурханы Хүү хэмээн өөрөө тунхаглаж эхлэв.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Петр шидтэн Симонд юу гэж хэлснийг уншаарай (8:18-24). Танд юу ажиглагдаж байна вэ? Симон яагаад Ариун Сүнстэй болохыг хүссэн бэ? Бэлэг, худалдан авалт хоёр ямар ялгаатай вэ? Буян хураана эсвэл Бурханыг худалдаж авна гэдэг ойлголт юугаараа хүлээстэй төстэй вэ (8:23)?

• Түшмэлтэй Филип юун тухай ярьсныг уншаарай (8:30-37). Тэр Исаиа номын тухай асуухад Филип түүнд Есүсийн тухай ярьж өгсөн. Исаиа номыг уншаарай (Исаиа 53-р бүлэг). Исаиа 53-т Есүсийг юу гэж дүрсэлсэн бэ?

• Саулын аяллын зорилгыг (9:1-2) Саулд тохиолдсон явдалтай (9:20-24)харьцуул. Танд ийм зүйл тохиолдож байсан уу? Бурхан таны амьдрал, төлөвлөгөөг яаж өөрчилсөн бэ?

• Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Юу гайхшралыг тань төрүүлсэн талаар Бурханд хэлээрэй. Төлөвлөгөөгөө Түүнд даатгаж, Бурханыг үнэн зөвөөр харахад туслахыг гуйгаарай.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна