Кори тэн Бүүмийн Христ мэндэлсэн баярын дурсамжууд Загвар
Равенсбрүүк дэх Христ мэндэлсэн баяр
“Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана”.- Исаиа 9:5
1944 оны Христ мэндэлсэн баяр байлаа. Кори эмнэлгийн хуаран дотор байв. Бэци 11 өдрийн өмнө нас барсан. Бэциг нас барсны маргааш нь Кори нэрээ дуудахыг нь хүлээн жагсан зогсож байсан ба түүний зүрх уй гашуугаар дүүрэн байсан бөгөөд харанхуй түүнийг хучиж байв. Тэгээд тэр нэрээ дуудахыг нь сонссон бөгөөд түүнийг суллагдсан болохыг нь түүнд хэлжээ! Равенсбрүүкээс явах цорын ганц шалтгаан нь кемпийн эмчийн эрүүл мэндийг бичиг байв. Оношлоход тийм ч их хугацаа эмчид хэрэгтэй байсангүй: "Хаван". Улмаар Кори эмнэлгийн хуаран руу явсан бөгөөд хавангаа хөөхийн тулд аль болохоор хөлөө сойж байлаа.
Өвчтэй бөгөөд нас барж буй эмэгтэйчүүдийн ёолоон, уйлаан, гиншээн үнэхээр зүрх зүсэм байв. Сувилагч нар эрээ цээргүйгээр тэдгээр эмэгтэйчүүдийг элэглэн байсан. Зарим эмэгтэйчүүд өөр бусад өвчтэй, нас барж буй эмэгтэйчүүдтэй хувааж байсан орноосоо унан улмаар шалан дээр нас барж байв. Оронд хэрэглэх хөтөвчийг эмэгтэйчүүд гуйх хэдий ч тэдэнд туслах нэг ч хүн байгаагүй. Тэр үед Кори орноосоо бүдчин босоод эмэгтэйчүүдэд тусалдаг байв. Тэдэнд Христийн талаар, эмтэрсэн дэлхий дээр Тэр удахгүй ирэх талаар, Тэр бол Ялагч Нэгэн гэдгийг тэр хэлэхийг хичээсэн хэдий ч тэнд сонирхон сонсох хүн нэг ч байгаагүй бөгөөд тэд түүн рүү хүйтнээр инээдэг байлаа.
Тэр үед жоохон хүүхэд: "Ээжээ, Олли дээр ирээч, Олли ганцаардаж байна!" хэмээн уйлахыг нь Кори сонсов. Кори тэр охин дээр дөхөн очлоо. Охин асар ихээр эцэж турсан байсан бөгөөд түүнд хагалгаа хийсэн байсан ба нуруун дахь зүсэлт дээр нь нойлын цаас тавьсан байв. Тэр охин нас барах гэж буйг нь Кори хараад, түүний хажууд суун, ийнхүү тайлбарладаг: "Олли, ээж нь чам дээр ирж чадахгүй болов уу. Гэхдээ Хэн ирэх хүсэлтэй байгаа чи мэдэж байна уу: Эзэн Есүс. Тэр энэ дэлхий дээр бяцхан хүү болж төрөөд, хожим нь Тэр биднийг бүхий л буруу зүйл, гэмээс аварсан. Олли тэнгэрулс руу хүрч очих боломжтой бөгөөд Есүс тэнд яг одоо байгаа бөгөөд Оллид зориулан Тэр жижигхэн байшинг бэлтгэж байгаа." Кори түүнд юу ярьж буйг ойлгож байгаа эсэхийг нь Кори охиноос асуухад, Есүс түүнд зориулан жижигхэн байшинг бэлтгэж байгаа бөгөөд цэргүүдийн гутал гэж тэнд байхгүй мөн бусдыг тарчлаах хүсэлтэй цэрэг гэж нэг ч байхгүй талаар охин Корид хэлдэг. "Тэнд би Есүстэй уулзах болно." Улмаар тэр хоёр гараа атган Эзэн Есүст талархсан.
Яагаад тэр хүлээх ёстой бас Равэнсбрүүкт энэ Христ мэндэлсэн баярыг өнгөрүүлэх болсноо одоо л Кори ухааран, ойлгосон. Он гарахаас өмнө эмчийн бичгээ тэр аваад, Нидерланд руу гэр рүүгээ буцжээ.
Тусгахуй
Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана. Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байх болно!
Залбирал
Яг одоо энэ дэлхий дээрх ямар ч аюул заналхийллээс хамаагүй хүчирхэг мөнхийн засаглалыг тан тэмдэглэхэд Эзэн Та бидэнд туслаач.
---
Кори тэн Бүүмийн Христ мэндэлсэн баярын дурсамжууд
Дэлхийн Ii -р дайны үеэр Кори тэн Бүүм (1892-1983) болон түүний гэр бүл Нидерланд дахь эсэргүүцлийн талбарт ажиллаж байсан. Тэд 800 орчим хүнд тусалжээ. Тэдний ихэнх нь иудейчүүд байв. Коригийн эсрэг хэн нэгэн урван улмаар тэр 10 сар Ваат ба Рэвенсбрoүк, Шевенингений цөллөгийн кемпүүдэд хоригдсон. Дайны дараа тэр Бурханы хайр, уучлал, нигүүлслийн талаар бусдад хэлэхийн тулд дэлхий даяар аялжээ. Олон үеийн Библид итгэгч гэр бүлээс Кори төрөн гарсан. Тэдний амьдралд Библи гол байр суурийг эзэлдэг байв. Бурханы амьд Үг болох Эзэн Есүс Христ Бурханы бичигдсэн Үгээр дамжуулан тэдэнтэй ярьдаг байлаа. Тэд өдөр бүр Библийг уншиж, Библийн асар олон эшлэлүүдийг цээжилсэн байв.
Диентжи Виерсма бол Нидерландын Харлем хот дахь Кори тэн Бүүмийн музейн хөтөч аж. Тэрээр энэ уншлагын төлөвлөгөөг бичсэн. Коригийн гэр бүлд маш чухал Библийн эшлэлүүдийг тэр ашигласан бөгөөд Тэн Бүүм гэр бүлийн хувьд эдгээр эшлэлүүд ямар ач холбогдол, хэрэгжүүлэлтүүдийг агуулсан талаар мөн бичжээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ уншлагын төлөвлөгөөгөөр бид Исаиа 9-р бүлэг болоод дайны өмнө болон 1944 онд Рэвенсбрүүк дэх цөллөгийн кэмпэд хүүхэд насандаа; Кори тэн Бүүмийн тэмдэглэсэн Христ мэндэлсэн баярын өдрүүдийн талаар авч үзэх болно. 'Коригийн Христ мэндэлсэн баярын дурсамжууд' номдоо (1976) Кори эдгээр Христ мэндэлсэн баяруудын талаар бичжээ.
More