Кори тэн Бүүмийн Христ мэндэлсэн баярын дурсамжууд Загвар

Corrie Ten Boom’s Christmas Memories

3-с 1 дахь өдөр

Коригийн хүүхэд насны Христ мэндэлсэн баяр

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна”. - Исаиа 9:6  

Кори 84 насандаа, хүүхэд байхдаа тэмдэглэсэн Христ мэндэлсэн баяруудынхаа талаарх сайхан дурсамжуудыг эргэн дурсжээ. Христ мэндэлсэн баярын баяр хөөр бол Христ мэндэлсэн баярын үеийг төгсгөхөөр айлчлан ирэх хүйтэн Нэгдүгээр сар ирэнгүүт л алга болдог богино настай ба түр зуурын баяр хөөр биш хэмээн тэр хуваалцдаг. Гэхдээ энэ бол үгээр илэрхийлшгүй бөгөөд алдраар дүүрэн мөнхийн баяр хөөр мөн.

Христ мэндэлсэн баярыг өнгөлөг бөгөөд аз жаргалтай байдлаар дүүргэх билэг авьяастай ээж ба нагац эгчийнх нь талаарх сайхан дурсамж байсан нь үнэн л дээ. Тэр, балуу мод, цагаан борз, зарим үед жижигхэн гацуур мод, улаан тууз бүхий Христ мэндэлсэн баярын ширээг тойрон суух гэр бүлийнхэн, халуун шоколадыг таалан ууж байсан бас нунтаг элсэн чихрээр бүрсэн Христ мэндэлсэн баярын талхыг дурсдаг. Тэд Сэинт Баво Катедрал дахь сургаалыг сонсохоор алхан, "Аниргүй шөнө", "Өө, итгэмжит бүхэн"-ийг дуулж, дэлхийд алдартай орган хөгжим чуулганы байшинг дүүргэдэг байв. Энэ бүхэн мөнхийн мөнх бөгөөд үгээр илэрхийлшгүй алдар бүхий баяр хөөрийн илэрхийлэл аж. 

Гэхдээ тэд юуны өмнө, "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно" (Иохан 3:16): хэмээн Бэтлэхэм дэх тэр нэгэн шөнө 2000 жилийн өмнө эш үзүүлэгч Исаиагийн хэлсэн эш үзүүллэг биеллээ олсныг тэмдэглэдэг байжээ. Тэр бол "Гайхамшиг Зөвлөгч", Тэр бол Бурхан, хүнд нөхцөл байдал дунд нь амар амгаланг авч ирсэн гэдгийг тэд аль хэдийнээ мэдсэн байлаа. Мөн, нэг л өдөр Тэр эргэн ирж, мөнхийн мөнхөд хаанчлах болно. Үүнийг Эзэний хайр энэрлээр дүүрэн амлалт нь бататгадаг.

Үүнд л тэн Бүүмийнхэний Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг утга учир оршин байлаа. Тэд бүхий л зүрх, оюун бодол, хүч чадлаараа энэ Хаанд үйлчлэх хүсэлтэй байсан. "Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая." (Матай 11:28): гэж Эзэн Есүс хэлсэн болохыг тэд мэддэг байсан учраас энэ Христ мэндэлсэн баярын баяр хөөрийг тэд аль болох олон хүнтэй хуваалцахыг хүсдэг байжээ.

Тусгахуй

Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай болох учраас тэрхүү мөнхийн баяр хөөрийг мэдэн Христ мэндэлсэн баяраа тэмдэглэцгээе. Тэр бол өнөөдөр бидний Эзэн бас Хаан мөн!

Залбирал

Энэ бол хэзээ ч төгсөшгүй үнэн ба баяр хөөр учраас Таны энэ дэлхийд эргэн ирэх ирэлтийг бүтэн жилийн турш тэмдэглэх боломжтой нь төлөө Танд талархъя.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Corrie Ten Boom’s Christmas Memories

Энэ уншлагын төлөвлөгөөгөөр бид Исаиа 9-р бүлэг болоод дайны өмнө болон 1944 онд Рэвенсбрүүк дэх цөллөгийн кэмпэд хүүхэд насандаа; Кори тэн Бүүмийн тэмдэглэсэн Христ мэндэлсэн баярын өдрүүдийн талаар авч үзэх болно. 'Коригийн Христ мэндэлсэн баярын дурсамжууд' номдоо (1976) Кори эдгээр Христ мэндэлсэн баяруудын талаар бичжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кори тэн Бүүм музейд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.corrietenboom.com/en/home