Кори тэн Бүүмийн Христ мэндэлсэн баярын дурсамжууд Загвар

Corrie Ten Boom’s Christmas Memories

3-с 2 дахь өдөр

Дайны он жилүүдээс өмнөх Христ мэндэлсэн баяр

“Та энэ үндэстнийг олшруулан Баяр хөөрийг нь бадраажээ." - Исаиа 9:3   

Бэци болоод Кори тэн Бүүмийн хувьд Арван хоёрдугаар сар үргэлж зав чөлөөгүй сар байдаг байлаа. Тэд хамтдаа яг л нэг баг мэт ажиллан, арваад Христ мэндэлсэн баярын арга хэмжээнд очиж оролцох нь элбэг байв. Боломж олдсон, уригдсан газар бүрд, өсвөр насны клубт, хүүхдийн цуглаанд, эмнэлэгт, цэргийн ангид, чуулгануудад тэд очдог байжээ.

Тэд үргэлж, Лук 2-р бүлэг дэх Христ мэндэлсэн баярын түүх, "Папа Панов" гэдгээрээ олонд танигдсан "Эцэг Мартин" гэдэг нэртэй Христ мэндэлсэн баярын түүхийг ярьдаг байсан. Эхний арга хэмжээнд Кори Лук 2-р бүлгийг, Бэци Эцэг Мартины түүхийг ярьсан бол дараагийн арга хэмжээнд Бэци Лук 2- бүлгийг, Кори Эцэг Мартины түүхийг ярих замаар ээлжилдэг байжээ. Арга хэмжээнд оролцсон хүүхэд бүрд жүрж жимс өгдөг байв. Боломжтой бол христитгэлт товхимол, номын хавчуурга, гоё цэцэг, шувуудаар чимэглэсэн Библийн эшлэл бүхий жижиг зурагт хуудасны аль нэгийг өгдөг байлаа. Мэдээж Нидерландын сайхан уламжлал ёсоор айлчлан ирсэн хүн бүрд шоколадтай сүү өгдөг байлаа.

Цаг урлаач дэлгүүрийн хувьд Арван хоёрдугаар сар бол үнэхээр зав чөлөөгүй сар байдаг байв. Кори бүтэн цагийн ажлынхаа дараа асар их ядарсан байдаг байлаа. Тэр нэгэн удаа Христ мэндэлсэн баярын зоогт явж байхдаа дотроо: "Энэ дөрөв дэх нь, таван удаа яваад л энэ жилийн Христ мэндэлсэн баярыг ардаа үдэх нь дээ!" хэмээн тоолж байв. Энэ бол буруу хандлага гэдгийг тэр ухааран: "Арав дахь нь байх үед ч хүртэл ядрахгүй байх харин ч тэрнийхээ оронд Христ мэндэлсэн баярын арга хэмжээ бүрийг таалан хүртэх гайхамшгийг Эзэн Та надад өгөөч. Учир нь ихэнх хүмүүс харанхуй ба шөнөөр алхах хэдий ч биднийг аврахаар Та ирсэн гэдэг агуу баяр хөөрийг мэдрэн, баяр хөөр, гэрлийг хүлээн авах ёстой. Тиймээс арга хэмжээ бүрд Та бидэнд Өөрийнхөө баяр хөөрийг өгөөч, тэгснээрээ энэ баяр хөөрийг бид бусдад дамжуулан тараах боломжтой болох болно." гэж залбирчээ.

Бурхан энэ залбиралд өгөөмрөөр хариулсан бөгөөд тэдний гэмийн төлөө загалмай дээр нас барах замаар алдагдсан байсан хүмүүсийг Өөртэйгөө эвлэрүүлэхийн тулд Бурхан энэ дэлхий дээр хүн болж төрсөн гэдэг гайхамшгийг агуу баяр хөөртэйгөөр Бэци, Кори хоёр асар олон жил хуваалцсан.

Асуулт

Христ мэндэлсэн баярыг зохион байгуулах гэсэн бөөн бужигнаан жинхэнэ баяр хөөрийг булаан авах боломжтой гэдгийг та ухаарч байна уу?

Залбирал

Хайртай Эзэн Есүс минь ээ, Исаиа 9:3 дээр бичигдсэн баяр хөөрийг маань бадраагч нь Та мөн. Бидэнд тэр баяр хөөр хэрэгтэй бөгөөд энэ дэлхий дээр ирснийг тан бид тэмдэглэхийг хүсэж байна, Таны Хэн болох, яагаад ирсэнд баярлахынхаа оронд Христ мэндэлсэн баярын ард гарчихыг л хүсэх байдлаар хэт их зав чөлөөгүй байхыг бид хүсэхгүй байна. 


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Corrie Ten Boom’s Christmas Memories

Энэ уншлагын төлөвлөгөөгөөр бид Исаиа 9-р бүлэг болоод дайны өмнө болон 1944 онд Рэвенсбрүүк дэх цөллөгийн кэмпэд хүүхэд насандаа; Кори тэн Бүүмийн тэмдэглэсэн Христ мэндэлсэн баярын өдрүүдийн талаар авч үзэх болно. 'Коригийн Христ мэндэлсэн баярын дурсамжууд' номдоо (1976) Кори эдгээр Христ мэндэлсэн баяруудын талаар бичжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кори тэн Бүүм музейд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.corrietenboom.com/en/home