Шинэ жилд: Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах ньЗагвар

Living Changed: In the New Year

4-с 4 дахь өдөр

Билэг авьяасаараа өөрчлөлтийг авч ирэх нь

Шинэ жил гарлаа. Таны өмнө цоо шинэ эхлэл бас хязгааргүй боломжууд нээлттэй байна. Жилийн дараа та дараах хэдэн саруудыг эргэн харах үедээ та юуг олж харахыг хүсэж байна вэ? Энэ дэлхий дээр мөн Бурханы хаанчлалд өөрчлөлтийг авч ирсэн болохоо та харахыг хүсэж байна уу?

Тодорхой зүйлсийг Бурхан таны замд тавьсан бөгөөд өөр өөр чадваруудыг хүчирхэгжүүлэхүйц боломжуудыг танд өгсөн байдаг тэгснээрээ танд бэлтгэсэн зорилгод таныг Тэр бэлтгэх боломжтой болдог.

Амьдралд тан болсон зүйл бүр таныг онцгой нэгэн болгож байдаг зүйлс мөн. Бурхан танд өгсөн билэг авьяас, танд олгогдсон боломжууд, олж авсан чадвар чадамжуудынхаа талаар бодоод үз. Хаана өссөн, хаашаа аялсан, сурсан зүйлийнхээ талаар бодоод үз. Магадгүй та өөр соёлыг хэнээс ч илүүтэйгээр ойлгодог, дэлхий даярах хүмүүстэй холбогдож чаддаг эсвэл хүмүүсийг үйлдэл хийхэд нь урамшуулах, хөдөлгөхүйц уран бүтээлийг та хийдэг байж болно. Амьдралд тан ирсэн өөр өөр мэдрэмжүүд тус тусдаа байх үедээ ямар ч ач холбогдолгүй мэт санагдаж болох хэдий ч хамтдаа тэдгээр нь Бурханыг алдаршуулахад ашиглаж болохуйц утга учир бүхий ямар нэгэн зүйл рүү таныг хөтөлж байдаг.

Олноор нь хоморголон устгахаас өөрийнхөө хүмүүсийг аврах онцгой байр сууринд буй иудей эмэгтэйн талаарх түүхийг өгүүлэх Естер номоос бид үүнийг олж хардаг. Персийн хааны эхнэр, хатан байх үедээ ч хүртэл тэр өөрийгөө Бурханы хувьд бусдаас илүү онцгой эсвэл илүү чухал нэгэн гэдгээр нь тэр хараагүй. Амьд гарч үлдэхийн тулд тэр чадах зүйлээ л хийж байсан. Гэвч түүний хэн байсан, хаана амьдарч байсан, амьдарч байсан цаг үе, хэнд нөлөө үзүүлж байсан, Бурханы түүнд өгсөн мэргэн ухааны улмаас Израилчуудыг үхлээс аврахад Тэр түүнийг ашиглажээ.

Зөвхөн танд онцгойлон чадвар чадамж, авьяас билэг, боловсрол, санхүүгийн эрх мэдэл, байр суурь эсвэл нөлөөллийг Бурхан өгсөнд эргэлзэх зүйл огт үгүй. Асуулт нь та үүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдэг аж. Бурханы ажлыг хийхийн тулд та бүтэн цагийн үйлчлэлд байх шаардлагагүй. Бизнест эсвэл гэртээ байхдаа, асар их зүйлтэй эсвэл багахан зүйлтэй байхдаа ч Бурханы төлөө та ашиглагдах боломжтой. Бидний ихэнх маань алдар нэртэй хүн байдаггүй хэдий ч бид бүгдэд нөлөөлөх хүрээлэл, нөлөөллийн хүрээнийхэнд маань хэрэгцээтэй онцгой билэг авьяас гэж байдаг.

Танд онцгойлон өгөгдсөн бүхий л хүч чадал, зан чанар, сурсан зүйлс, нөлөөлөл, хангамжийнхаа төлөө—танд Түүний өгсөн бүхий л зүйлийн төлөө талархахад хэдэн хормыг зарцуул. Эдгээр билэг авьяасууд нь хэрхэн зорилгодоо хүрэх хангалттай нэгэн болгодог болохыг харуулахыг мөн энэ жил мөнхийн улс болоод бусдын амьдралыг өөрчлөхөд тэдгээрийг хэрхэн ашиглахыг харуулахыг Түүнээс гуйн залбир. Дуудлага дотроо амьдрах бас бусдад үйлчлэх нь улам илүү сэтгэл хангалуун амьдрал руу таныг хөтлөх болно.

Зүрхэнд тан ажлаа хийхэд Бурхан энэ төлөвлөгөөг ашиглаасай хэмээн бид залбирч байна.
Өөрчлөгдсөн амьдрал Библи уншлагын өөр бусад төлөвлөгөөнүүдийг харах
Өөрчлөгдсөн эмэгтэйчүүд үйлчлэлийн талаар улам илүүг олж мэдэх

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: In the New Year

Ирэх шинэ жил бүр цоо шинэ эхлэлийн хамтаар бидэн дээр ирдэг. Биелүүлэхгүй зорилгын хамт эхлэх өнгөрсөн жилүүдийн адилаар энэ жилээ бүү эхлүүлээрэй. Энэ 4 өдрийн төлөвлөгөө эргэцүүлэн бодолт дотор таныг чиглүүлж улмаар танд цоо шинэ үзэл бодлыг өгөх болно тэгснээрээ энэ жилээ та хамгийн шилдэг жил болгох боломжтой болохын тулд юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.changedokc.com