Шинэ жилд: Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах ньЗагвар
Шинэ жил, Цоо шинэ шошго
Шинэ жилдээ "цоо шинэ" хүн болох хамгийн сүүлийн үеийн асар хурдан галбиржуулах саваагүй зан болоод зөвлөгөөнүүдээр жил бүр бид булагддаг. Дэлхий биднийг хэн байгаасай гэж бодохтой хөл зэрэгцүүлэхийн тулд жил бүрийн Нэгдүгээр сард өөрсдийгөө дахин зохион бүтээхийг хичээх нь үнэхээр эцэж цуцмаар байдаг. Бидний мэрийн, зүдэж зүтгэх нь тэр бүр хүлээн зөвшөөрөлт эсвэл сэтгэл хангалуун байдалд хүргэдэггүй. Үүний оронд, хэн болохдоо улам илүүтэйгээр эргэлзүүлэхэд л биднийг хүргэх шошгыг хүмүүс бидэнд зүүлгэдэг.
Шошго зүүх дуртай хүн гэж нэг ч байдаггүй. Учир нь шошго ихэнхдээ хэт ерөнхийд нь дүгнэсэн, хориглосон, алдаа мадагтай байдаг. Эдгээр нь асар олон таамаглалын хамт ирдэг нь маш сөрөг байх боломжтой ба ихэнхдээ хамгийн тааруухан чанаруудыг эсвэл хамгийн том алдаануудыг маань тодруулдаг. Шошгод бие биеэсээ өөр байх, өсөлт эсвэл чөлөөлтийн орон зай огтхон ч байдаггүй.
Хэн нэгний бидэнд зүүлгэсэн шошгод итгэсэн эсвэл бид үүнийг өөрсдөдөө зүүлгэснээс үл хамааран бид бүгдээрээ л ямар нэгэн шошго зүүдэг. Ихэнхдээ, бид тэдгээр шошгод өөрсдийгөө хязгаарлах мөн бид зүгээр л хангалтгүй нэгэн гэж хэлэх боломжийг олгодог. Ердөө л. Бид өөрсдийгөө тодорхойлох үедээ энэ асар богино атлаа чухал үр нөлөөтэй үгийг нэмж, шошгод өөрсдийгөө чадваргүйд тооцох боломжийг олгодог. Магадгүй та сар олон хүмүүс хэлэхийг нь эсвэл та өөрөө ч бас ингэж хэлж байсан байх. "Би ердөө л ахлах сургуулийн сурагч" эсвэл "Би ердөө л донтсон хүн."
Үнэн гэвэл, таны нас, ажил төрөл, онош, гэрлэлтийн байдал, тэмцэлдээн эсвэл өнгөрсөн чинь таныг огтхон ч тодорхойлдоггүй. Эдгээр шошгууд нь нөхцөл байдал, улирал эсвэл зовлонг тан тодорхойлж болох хэдий ч таны жинхэнэ хэн болох чинь өөр юу ч биш харин Бурхан таныг хэн гэж хэлж буй юм.
Та бол үзэсгэлэнтэй, чадвар чадамжтай бас үнэ цэнтэй нэгэн. Та бол Христ дотор шинэчлэгдсэн нэгэн. Бурхан танд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. Танд хүчийг өгөгч Христ дотор та ялсан нэгэн. Та зорилгын дагуу зорилгын тулд бүтээгдсэн нэгэн. Та бол хайрлагдсан нэгэн. Та бол сонгогдсон нэгэн. Та бол хангалттай нэгэн.
Өнгөрсөн жил болоод амьдралынхаа туршид өөрийн болгосон шошгонуудынхаа талаар тунгаан бод. Библи дээр Бурхан таны талаар хэлэх зүйлтэй зөрчилдөх хэдэн шошгыг та зүүж байна вэ? Хэн нэгэн олоод мэдчих вий дээ гэж айх, ичгүүртэй, өөртөө итгэлгүй мэт мэдрэмжийг төрүүлэх амьдралынхаа хэсгүүдийг олж илрүүл. Таныг доош нь татаж буй шошгуудыг илчлэхийг мөн тэдгээрээсээ салахад туслаач хэмээн Бурханаас гуйн залбир. Библийн үнэнтэй өөрийнхөө хэн болохыг нийцүүлэх боломжийг Бурханд олго тэгснээрээ та энэ жил юуны түрүүнд Бурханы хүүхэд мэт амьдрах боломжтой болохын тулд аж.
Энэ төлөвлөгөөний тухай
Ирэх шинэ жил бүр цоо шинэ эхлэлийн хамтаар бидэн дээр ирдэг. Биелүүлэхгүй зорилгын хамт эхлэх өнгөрсөн жилүүдийн адилаар энэ жилээ бүү эхлүүлээрэй. Энэ 4 өдрийн төлөвлөгөө эргэцүүлэн бодолт дотор таныг чиглүүлж улмаар танд цоо шинэ үзэл бодлыг өгөх болно тэгснээрээ энэ жилээ та хамгийн шилдэг жил болгох боломжтой болохын тулд юм.
More