Шинэ жилд: Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах ньЗагвар

Living Changed: In the New Year

4-с 2 дахь өдөр

Бууж өгсөн жилд амьдрах нь

Жилийн эхэн үе бол талархалтай байх бүхий л шалтгаануудаа олж хараад зогсохгүй ирэх жилдээ мөн эдгэрч бас өсөхийн тулд түр зогсолт хийн, эргэцүүлэн бодоход яг тохирсон цаг үе мөн.

Тусган харах үедээ шарх маань сэдэрч болзошгүй юм. Тэдгээр мэдрэмжүүдийг зүгээр анзаарахгүй өнгөрөх эсвэл хорслыг төрүүлэх боломжийг тэдгээрт олгохынхоо оронд уучлалын эрх чөлөөг бид сонгох боломжтой. Уучлал руу хүрэх эхний алхам бол бууж өгөх юм.

"Бууж өгөх" гэдэг үг хүмүүсийг мэдрэмтгий болгоход хүргэдэг үгсийн нэг мөн, ялангуяа уучлалын талаар яригдах үед энэ нь үнэн байдаг. Үүнийг бид тулаанд ялагдсантай—цагаа туг өргөн, дайсандаа эзлэх боломжийг олгохтой адилтгадаг. Гэвч бид Бурханд бууж өгөх үед бид үүнийг огт өөрөөр харах боломжтой болдог.

Шарх, өвдөлтөө хүртэл оролцуулан амьдралаа нээлттэйгээр Бурханд өргөхийг Бурханд бууж өгөх гэдэг тэгснээрээ Бурхан үнээс маань биднийг эдгээх боломжтой болдог. Хүн нэг бүрийг гэсэн хайр, өршөөл, энэрлээр Тэр бол дүүрэн Нэгэн. Шархаа Бурханд өгөхөөс бид айх шаардлагагүй учир нь Тэр эелдэг зөөлөн байна мөн зүрхийг маань болгоомжтойгоор харж хандах болно гэдэгт бид найдаж болно.

Мөн Бурхан шударга байх болно гэдэгт бид мөн найдаж болно. Хийсэн үйлийнхээ үрийг эдлээсэй гэж хүсэх нь бидний төрөлхөөсөө л хүсдэг зүйл мөн. Бурхан хүртэл гэм болоод шударга бус байдлын эсрэг уур хилэнг Өөртөө агуулдаг. Гэвч зөвхөн Бурхан л хүмүүний зүрхийг дэнслэх чадвартай гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хүн шийтгэл эсвэл нигүүлслийн алийг хүртэх ёстойг бид шийддэггүй бөгөөд өшөө хонзонгоо авах гэсэн хэрэгцээнээсээ зуурсаар байх нь хорсол дотор л биднийг үлдээх болно.

Хэрэв бид энэ жил амар тайван дотор амьдрахыг хүсэж байгаа бол уур хилэн, бардам зангаа бид Бурханд өргөх мөн өөрсдийнхөө зүрхэнд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Шарх, хяналтыг гартаа атгах гэсэн хүслээ Түүний хөлд орхих санаатай сонголтыг хийх мөн бидний дотор ажлаа хийхийг Бурханаас гуйх ёстой. Түүний тусламж бидэнд хэрэгтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Христийн дагалдагч болохынхоо хувьд, үүнийг хийхийг хүсэхгүй байх үедээ ч хүртэл—өдөр бүр уучилдаг байх ёстой. Уучлах явцдаа заримдаа бид нэг л шархаа Бурхан дээр хэд хэдэн удаа авч ирэх байдлаар бууж өгөх шаардлагатай болдог. Хуучин мэдрэмжүүд дахин сэдрэх үед энэ нь биднийг бухимдуулахаа болих хүртэл нь бид ахин дахин уучлах хэрэгтэй аж. Бурханы нигүүлслээр уучлагдашгүй зүйл гэж нэг ч байхгүй.

Уучилсан гэдэг нь болсон зүйлийг байдаг л зүйл мэт болгож байгаа юм биш шүү. Энэ нь бусад хүмүүст өөрийгөө шархлуулах боломжийг үргэлжлүүлэн олгосоор байхыг хэлдэггүй. Нүүр нүүрээрээ тэр хүнтэйгээ уулзахыг ч энэ нь хэлдэггүй—уучлахын тулд тэр хүн амьд байх ч шаардлагагүй учир нь та үүнийг тэдний тусын тулд хийж байгаа юм биш. Энэ бол зөвхөн Бурхан болоод миний хоорондох тухайн хором мөч дэх хүлээн зөвшөөрч буй хэрэг аж. Энэ нь Түүнийг асуудалдаа урьж оруулан улмаар зүрхээ эдгээх боломжийг Түүнд олгох талаарх асуудал аж.

Өнгөрсөн жилийнхээ гомдол, шархыг энэ жилдээ бүү авч ир. Хэрэв танд хэн нэгнийг уучлах шаардлага байгаа бол залбирал болгоод үүнийгээ Бурханд бууж өгөхөд зориулан хэдэн хормыг зарцуул. Танд Түүний тусламж хэрэгтэй байгаагаа мөн үр дүнгийн Түүнд найдаж буйгаа Түүнд хэл.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: In the New Year

Ирэх шинэ жил бүр цоо шинэ эхлэлийн хамтаар бидэн дээр ирдэг. Биелүүлэхгүй зорилгын хамт эхлэх өнгөрсөн жилүүдийн адилаар энэ жилээ бүү эхлүүлээрэй. Энэ 4 өдрийн төлөвлөгөө эргэцүүлэн бодолт дотор таныг чиглүүлж улмаар танд цоо шинэ үзэл бодлыг өгөх болно тэгснээрээ энэ жилээ та хамгийн шилдэг жил болгох боломжтой болохын тулд юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.changedokc.com