Тэмцэлдэхээ боль: Чимээгүй цагийн энгийн хөтөчЗагвар
Тэмцэлдэхээ боль: Нуугдмал тэвчээртэй байдал
Нийтэд зарлах соёл бол бодит зүйл мөн.
Харагдах гэсэн шахалт бүхий дэлхийд бид амьдарч байгаа; бусдын тодруулгын хар салхийг хараад өөрсдийнхөө талаарх болгоомжтойгоор зохиосон хувилбараа зарлах шахалтыг мэдэрдэг.
Чимээгүй цагийн нэг хэсэг бол энэ нь нууцаар хийгдсэн байх аж. Энэ бол нуугдмал зүйл мөн.
1 Хаад 17-р бүлэгт Елиа Ахаб хааны ордон болох эрхэм хүндтэй газарт ирээд тухайн үндэстэнд асар их нөлөө үзүүлэхүйц Бурхан үгийг тунхаглах, "Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг." гэж хэлдэг.
Энэ бол нийтэд зарлах зарлалын тод жишээ.
Дараагийн эшлэлд, "Эндээс явж, зүүн зүг уруу эргэгтүн. Иордан голын зүүн талд орших Херит горхины хөвөөнд нуугдан амьдар." хэмээн Елиад Бурхан хэлдэг. Елиа асар түргэн эрхэм хүндтэй газрыг орхин нуугдан амьдардаг.
Нуугд!
Нуугдаж байсан газартаа, Елиа жижигхэн горхины хажууд нуугдан амьдарч байхад нь өдөр бүр хэрээнүүд түүнд талх мах авч ирэх замаар энгийн бус арга замаар Бурханы хангамжийг хүртдэг.
Энэ бол түүний тохь тухаас хамаагүй давсан байв. Тэр хааны ордноос асар хол; зэлүүд газарт, тохь тух, хоол хүнснийхээ хувьд Бурханаас бүрэн хамааралтай байхуйц газарт тэр байлаа. Хэсэг хугацааны дараа, горхи ширгэн, Елиа дайсны газар нутаг руу очих үед нь бэлэвсэн эмэгтэй гайхамшигтайгаар түүнийг тэжээдэг. Энэ нь Елиад ахиад л өөр төрлийн бэрхшээлийг авч иржээ.
Бурханы хүн тусламж дэмжлэгээс хамааралтай бэлэвсэн эмэгтэйгээс тусламж гуйх нь соёлын хувьд цээртэй бөгөөд асар даруу болгогдохуйц зүйл байсан. Гэсэн хэдий ч энэ л даруу болгогдох хоромд нь Бурхан гайхамшгаа үйлддэг; Бурхан Елиа болон бэлэвсэн эмэгтэйн гэр бүлд хангалттай гурил, тосны дуусашгүй хангамжаар хангажээ.
Нуугд гэж Бурхан анх удаа Елиад тушааснаас хойш гурван жилийн дараа, Бурхан түүнд, "Явж Ахабтай уулз" (1 Хаад 18:1) гэж хэлдэг. Елиа эргэн очоод одоо бороо орох болно гэж зарладаг.
Тэр үед хүлээх ямар сэтгэл гонсойхуйц зүйл байсныг та төсөөлж чадах уу?
Алдар нэр, байр суурь, сайшаал, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх соёлд нуугдсан байх гэсэн санааны учрыг та хэр зэрэг олж чадах вэ?
Нуугдмал байдалд л бид Бурханы талаар суралцан, хамааралтай нэгэн болж, Түүгээр тайтгаруулагдан бас тэтгэгдэж, Тэр бол хийж байгаа зүйлээ мэддэг гэдэгт итгэж, суралцаж буй зүйл маань бидэнд үнэхээр онцгой зүйл болж, заримдаа бид хэрээнүүдээр хооллогдон, бэлэвсэн эмэгтэйгээр тэтгэгдэх үе ч бас гардаг. Ил гарах хоромд нуугдмал байдал маань биднийг бэлтгэдэг.
Нуугдмал байдалд байх үедээ бид мөн тэвчээртэй байдалд суралцдаг: 1 Хаад 17-р бүлэг бол 3 жилийг харуулсан бүлэг мөн: урт удаан хугацааны нуугдмал байдал мөн.
Ром 12:2 бидэнд ийнхүү зааварчилдаг: "Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун!"
Чимээгүй цагаа хадгалсан хэвээрээ байж, энэ үеийн явдалд нийцэхгүй байхын тулд соёлыг маань хөтөлдөг зүйл нь нэн даруй удаашруулаагүй байдал гэдгийг бид ойлгох ёстой.
Удаашруулаагүй байдлыг энэ соёлд тэвчээртэй байдалд бид суралцаж гарамгай болох хэрэгтэй.
Өнөөдөр жагсаалтыг гарган бич, үүнийгээ Библи дотроо хадгал эсвэл байнга харагдахуйц газарт үүнийгээ тавь. Жагсаалтад буй хүмүүс болоод нөхцөл байдлын төлөө байнга бас тууштайгаар залбирах амлалтыг өөрчлөлт гарахад олон жил орох үед ч хүртэл гаргагтун.
Энэ төлөвлөгөөний тухай
Тэмцэлдэхээ боль. Зарим хүмүүсийн хувьд энэ хоёр энгийн үгс хурдаа сааруулах урилга байдаг. Бусад хүмүүсийн хувьд өссөөр байх дуу чимээ ихтэй ертөнцөд огт боломжгүй мэт, хүршгүй мэт эсвэл үүнийг хадгалсаар байхад зүгээр л ямар ч боломжгүй мэт санагддаг. Брайн Хэйсли тэмцэлдэхээ болихын тулд хэрхэн зүрх сэтгэл маань тайван байх хэрэгтэй гэдгийг мөн дүүрэн, зав чөлөөгүй амьдрал дунд байх үедээ ч хүртэл Бурхантай хамт чимээгүй цагийг хэрхэн хийж болохыг харуулдаг.
More