Тэмцэлдэхээ боль: Чимээгүй цагийн энгийн хөтөчЗагвар
Тэмцэлдэхээ боль: Цэцэрлэг чинь хаана байна?
Өнөөдрийн эшлэлд бид Бурханы анхны бүтээлийн зорилго болох: Адам Еватай тогтмол харилцан ярьдаг байсан тухай уншлаа.
Дуулал 46:10 дээр гайхалтай эшлэл байдаг: 'Чимээгүй байж Намайг Бурхан гэдгийг мэд'.
Энэ бол түүхийн туршид цуурайтсан чимээгүй байдал, Бурханы талаар мэдэхийг урьж байгаа урилга юм.
Өглөө бүр би босоод нэг аяга кофе өөртөө хийгээд, тэмдэглэлээ, Библиэ, номуудаа аваад том өрөөний буланд байдаг нөгөө л сандал дээрээ суудаг. Би суугаад Бурхантай уулзах таатай орон зайд орох цаг гаргадаг.
Миний хувьд залбирал нь Бурхантай харилцах дотно харилцаа, Бурхантай уулзах, Бурхантай ярих харилцан яриа бөгөөд энэ нь бидний хийж буй бүх зүйлийн үндэс гэдэгт бүрэн итгэдэг.Чиглэлгүй амьдрал Бурхантай харилцахад утга учиртай болдог. Энэхүү харилцаа нь хамт олны дунд болон дагалдагчаар дамжин хөгждөг төдийгүй бидний хувийн Бурхантай өнгөрүүлэх цагийг бий болгож, хөгжүүлдэг.
Яг л Адам Ева хоёр өдөр бүр Бурхантай алхсан шиг бид чимээгүй цагийн дадлаар дамжуулан Бурхантай харилцах харилцаандаа залбирлаар дамжуулан Бурханыг сонсох, Библи унших болон тунгаан бодох арга замаар өсөх боломжтой. Чимээгүй цаг нь зөвхөн бид Бурханд хандан залбирах биш мөн Бурханаас бидэнтэй ярихыг асуух юм.
Чимээгүй цаг нь Бурхантай уулзах уулзалт юм. Уулзах гэдэг энэ үг нь 'хэн нэгэнтэй уулзах' гэсэн үг.
Санаа зорилготойгоор гэдэг нь чухал. Библи бол тодорхой газар тодорхой цаг хугацаанд тогтмол зорилготойгоор уулзах уулзалтаар эхэлсэн.
Өнөөдрийн бидний уншсанаар, хүн төрөлхтний хамгийн анхны Бурхантай уулзсан орон зай нь цэцэрлэгт эхэлсэн.
Бурхан өдөр бүр Адам Еватай алхахад таатай байсан! Энэ бол бүтээлийн анхны зорилго байсан.
Тэд зогсож, хүлээж, сонсож, чимээгүй болсноор Бурхантай алхаж ярилцахдаа бэлдэж байгаагаар тэднийг төсөөлөөрэй. Энэ нь чимээгүй цаг анхнаасаа ямар байх ёстойг харуулж байна.
Бид амьдралдаа Бурхантай тогтмол уулзах орон зай, Бурхантай алхах, ярилцах, сонсох орон зайг санаатайгаар бий болгох хэрэгтэй.
Таны цэцэрлэг хаана байна?
Еврей хэл дээр цэцэрлэг буюу 'gannah' гэдэг үг нь "нуугдсан, нуугдмал газар" гэсэн утгатай бөгөөд бид бүгд Бурхантай уулздаг нуугдмал газартай байх хэрэгтэй.
Амьдралын улирал өөрчлөгдөж, энэ нь бусдаас илүү хялбар байх үе байх болно. Та өдрийн нэг цагаа л Бурханд зориулж байж магадгүй, эсвэл сургууль хүртэл гүйх хэдхэн минут ч байж болно. Бурхан ойлгодог ч Тэр тантай уулзахыг маш их хүсэж байдаг.
Таны Бурхантай уулзах анир чимээгүй тэр газар хаана байна?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Тэмцэлдэхээ боль. Зарим хүмүүсийн хувьд энэ хоёр энгийн үгс хурдаа сааруулах урилга байдаг. Бусад хүмүүсийн хувьд өссөөр байх дуу чимээ ихтэй ертөнцөд огт боломжгүй мэт, хүршгүй мэт эсвэл үүнийг хадгалсаар байхад зүгээр л ямар ч боломжгүй мэт санагддаг. Брайн Хэйсли тэмцэлдэхээ болихын тулд хэрхэн зүрх сэтгэл маань тайван байх хэрэгтэй гэдгийг мөн дүүрэн, зав чөлөөгүй амьдрал дунд байх үедээ ч хүртэл Бурхантай хамт чимээгүй цагийг хэрхэн хийж болохыг харуулдаг.
More