Тэмцэлдэхээ боль: Чимээгүй цагийн энгийн хөтөчЗагвар
Тэмцэлдэхээ боль: Гайхшралд суралцах
Өнөөдрийн эшлэлд Иаков Бурхантай уулзсан түүх гарч байна. Иаков ийн хэлжээ: "Эзэн үнэхээр энэ газар байна, харин би мэдсэнгүй."(Эхлэл 28:10-17)
"Эзэн үнэхээр энэ газар байна, харин би мэдсэнгүй." Өнгөрсөн өдрүүд, сарууд, тэр ч байтугай он жилүүдээ эргэн харахдаа, Бурхан энэ газарт байсан байна, гэхдээ би үүнийг мэдсэнгүй гэж бодох үе надад бүү тохиогоосой гэж хүсэж байна.
Бид төсөөллөө, гайхах чадвараа, харж, анзаарсан зүйлээ тунгаан бодоход цаг гаргах нь өдөр тутмын амьдралд Бурханы талаарх бидний мэдлэгийг нэмэгдүүлэх болно.
Төсөөлөл гэдэг үг нь imaginari буюу 'өөрөө өөртөө төсөөлөн зураглах' гэсэг үйл үгээс гаралтай.Та өөрийгөө Бурханы агуу түүхийн нэгэн хэсэг гэдгээр төсөөлөх нь танд тустай.
Бид төсөөллөөрөө эргэн тойронд байгаа бүх зүйлд, Бурханы бүтээсэн бүх зүйлд талархах боломжтой. Энэ нь таныг ердийн болон өдөр тутмын амьдралаар дамжуулан Бурханыг анзаарч эхлэхэд тань туслаад зогсохгүй мөн гайхшируулах болно.
Мөн үүнийг бид чимээгүй цагтаа, тэмдэглэл хөтлөхдөө, бодож тунгаахдаа, талархахдаа оролцуулж болно.
Магтаал нь гайхширалаас төрөн гардаг.
Эхлэл ном дээр Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ гэж байдаг.
Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ.
Бид зөвхөн Библийг тунгаан бодох биш амьдарч буй дэлхийгээ тунгаан харах хэрэгтэй. Энэ дадал нь бидний чимээгүй цагийг бий болгох боломжтой.
Гэрэл зураг, дүрсээр баялаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний энгийн зүйлсийг гайхширах чадварыг хулгайлж, үүгээр дамжуулан амьдрал зөвхөн сайхан харагдаж байна уу?
Бид зогсоох хэрэгтэй. Гоо сайхан зүйлсийг хар, мөн гайхшир.
Чимээгүй цаг бол бидний Христ итгэлт амьдралын зөвхөн дадал болсон хэсэг биш байх ёстой. Энэ нь Их Эзэний хэлсэн, үйлдсэн, бүтээсэн зүйлсийг бид тунгаан бодохдоо гайхан биширч хүндлэлийг төрүүлдэг тийм газар байх хэрэгтэй.
Энэ өдрийг эргэцүүлэн бодоод Бурханд Түүний бүтээлийн төлөө талархаарай. Хэрэв хүсвэл та тэмдэглэл хөтөлж болно.
Өнөөдөр таныг гайхшируулсан зүйл юу байв? Та гоё сайхан зүйлийг хаа нэгтээ олж харав уу?
Энэ төлөвлөгөөний тухай
Тэмцэлдэхээ боль. Зарим хүмүүсийн хувьд энэ хоёр энгийн үгс хурдаа сааруулах урилга байдаг. Бусад хүмүүсийн хувьд өссөөр байх дуу чимээ ихтэй ертөнцөд огт боломжгүй мэт, хүршгүй мэт эсвэл үүнийг хадгалсаар байхад зүгээр л ямар ч боломжгүй мэт санагддаг. Брайн Хэйсли тэмцэлдэхээ болихын тулд хэрхэн зүрх сэтгэл маань тайван байх хэрэгтэй гэдгийг мөн дүүрэн, зав чөлөөгүй амьдрал дунд байх үедээ ч хүртэл Бурхантай хамт чимээгүй цагийг хэрхэн хийж болохыг харуулдаг.
More