Төлөвлөгөөний мэдээлэл

eKidz хүүхдэд зориулсан чимээгүй цаг: Сонголтуудын тухайЗагвар

eKidz Devotional: All About Choices

5-с 4 дахь өдөр

Хатуужил


Хэрхэн хясааны дунгаас тэр үнэ цэнтэй ховор сувд олддог болохыг чи мэдэх үү? Сувднууд нь хясааны хальсанд элсний ширхэг шигдэх үед бүрэлдэн тогтдог.



Олон жилийн турш, хясаа нь өөрийн биеээс ялгаруулдаг гялалзсан бодисоор тэрхүү гадны элсэн ширхэгийг гадуур нь бүрхдэг. Эцэст нь жижигхэн элсэн ширхэг үзэсгэлэнтэй, үнэт сувд болон хувирдаг.



Энэхүү сувд нь хясааны хувьд хүнд бэрхшээл дундаас төрөн гардаг юм. Хясааны хувьд цөхөршгүй байдал болоод хатуужил энэхүү сувдыг бий болгодог.



Бидний амьдрал заримдаа хүнд хэцүү бэрхшээлээр дүүрэн байдаг, гэвч бидний хөдөлмөр болоод сорилт зүгээр нэг өнгөрдөггүй. Бурхан эдгээр туршлагаар дамжуулан бидний зан чанарыг хүчирхэгжүүлэн, Бурханыг алдаршуулах хүндлэлийг өргүүлдэг юм.



Хатуужилтай байх нь зорилгодоо хүрэх тэвчээрийг бидэнд өгдөг. Хатуужил бол хэцүү байдал, саад бартаа, бүтэлгүйтлийг үл харгалзан хүчтэйгээр эхэлсэн зүйлээ дуусгахыг хэлдэг. Хатуужил гэдэг нь товчлох замыг сонгохгүй байхыг хэлдэг. Энэ бол цөхөршгүй байдал! Энэ бол боломжгүй мэт санагдсан боловч уралдаанаа дуусгах байдал юм.



Бид хатуужилтай болохыг сонгох үед Бурханыг алдаршуулдаг. Бид бууж өгдөггүй, учир нь Христ биднийг хүчирхэгжүүлж байдгийг бас Түүгээр дамжуулан бид бүх зүйлийг хийж чаддаг болохоо мэддэг учраас юм.



Өөрөөсөө асуугаарай:Эхэлснээ дуусгахад юу нь хэцүү байдаг вэ? Хүнд хэцүү үед товчилсон зам сонгохоос илүү хатуужилтай байх нь яагаад чухал вэ?



Өөрийгөө сориорой:Хатуужилтай байхыг сонгоорой. Бурханыг хамгийн сайнаар, цөхрөлтгүйгээр хүндлэн дагаарай. Хэзээ ч битгий бууж өгөөрэй, хэзээ ч битгий товчилсон замыг сонгоорой. Есүс дотор өөрийн хүчийг олоорой. Тэр эцсийн төгсгөл хүртэл чамтай хамт байх болно.



Залбирцгаая:Бурхан минь, намайг уналтад орсон үед ч хүчирхэгжүүлж байдагт баярлалаа. Хэцүү цаг үед ч намайг тэвчээртэй байхад туслаарай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.



"Супер Новагийн мухардал" гэх энэхүү ангиар, Starkeepers бидэнд хүнд хэцүү үед хэрхэн урагшилсаар байхыг заах болно.








Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

eKidz Devotional: All About Choices

Бурхан биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн -- бид алдаа гаргасан ч гэсэн Тэр биднийг хайрласаар л байдаг. Энэхүү таван өдрийн чимээгүй цагаар, бидний сонголтууд хэрхэн үнэнч сэтгэл, итгэмжтэй байдал, шулуун шударга, бурх...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан Elevation цуглаанд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://elevationchurch.org -р зочлон үзнэ үү

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна