Төлөвлөгөөний мэдээлэл

eKidz хүүхдэд зориулсан чимээгүй цаг: Сонголтуудын тухайЗагвар

eKidz Devotional: All About Choices

5-с 2 дахь өдөр

Хүчирхэг зан чанар 


Хагас сайны давтлага, сургуульгүй, төлөвлөсөн ажилгүй өглөө байлаа гэж бодъё. Мэдээж чи юу хүссэнээ хийнэ. Эсвэл хийнэ гэж бодсон байгаа. 



Ээж нь ирээд, өнөөдөр "Их цэвэрлэгээний өдөр" гэж хэлсэн учраас чи өрөөгөө цэвэрлэх шаардлагатай болов. Тэр өдөр чиний бодож байснаар болсонгүй. Чиний төлөвлөгөө бол тоглоом тоглож, кино үзэж, найзуудтайгаа уулзах байв.



Чи ээждээ хэрхэн хариу өгөх вэ? Чи гомдоллож, маргалдаж, хэрүүл өдөх үү? Эсвэл зүгээр босоод ээжийгээ хүндлэн өрөөгөө цэвэрлэх үү?



Ээждээ хэрхэн хариу өгч байгаагаар таны зан чанар ерөнхийдөө тодорхойлогдоно. Сайн зан чанар бол бусдыг хүндэлж, даруу байдлаар бусдад үйлчилж, найрсаг зан болоод мэргэн ухаанаар бусадтай хамтран ажиллахыг хэлдэг. 



Бид Есүстэй харилцаатай болох үед, Тэрээр бидэнд хэрхэн бодож, ярьж, үйлдэхэд минь удирдан чиглүүлэх Ариун Сүнсний бэлгээ өгдөг. Гэхдээ бид хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс энэ нь хамаардаг.



Библи сайн зан чанартай хүний зан араншинг "Сүнсний үр жимс"-ээр тодорхойлдог. Эдгээр зан чанарууд нь зөвхөн бидний сайн хийх ёстой зүйл байгаад зогсохгүй харилцаа холбоо, асуудлууд болон шийдвэр гаргахад тусалдаг. Тэд сайн сонголт хийхэд тусалдаг.   



Өөрөөсөө асуугаарай: Хүчирхэг зан чанартай хэн нэгнийг би таних билүү? Ямар зан чанар, ямар байдал, ямар онцлог шинж нь тэр хүнийг хүчтэй харагдуулдаг юм бол? 



Өөрийгөө шалгаарай:Хүчирхэг зан чанартай болохыг сонгоорой. Элэгсэг найрсаг байж, хайр татам, мэргэн ухаантай бас бусдыг ойлгодог байгаарай. Дөлгөөн даруу зан болоод өөрийгөө захирах байдлаар бусдад үйлчлээрэй. 



Залбирцгаая:Бурхан минь, сайн сонголтыг хийхэд биднийг удирддаг Ариун Сүнсээ бидэнд өгсөнд баярлалаа. Бүх л нөхцөл байдалд хүчирхэг зан чанарыг харуулахад минь туслаач. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.



"Супер Новагийн мухардал" гэх энэхүү ангиар, StarKeepers бидэнд бүх нөхцөл байдалд сайн зан чанартай байх нь яагаад чухал болохыг харуулах болно.







Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

eKidz Devotional: All About Choices

Бурхан биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн -- бид алдаа гаргасан ч гэсэн Тэр биднийг хайрласаар л байдаг. Энэхүү таван өдрийн чимээгүй цагаар, бидний сонголтууд хэрхэн үнэнч сэтгэл, итгэмжтэй байдал, шулуун шударга, бурх...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан Elevation цуглаанд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://elevationchurch.org -р зочлон үзнэ үү

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна