eKidz хүүхдэд зориулсан чимээгүй цаг: Сонголтуудын тухайЗагвар
![eKidz Devotional: All About Choices](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F25988%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Шударга байдал итгэл рүү хөтөлдөг
"Чононоос болж уйлдаг хүү"-гийн талаарх түүхийг чи сонссон байж магадгүй. Энэ бол хонь руу чоно дайрч байгаа мэтээр ойр хавийн тосгоны оршин суугчдыг олон удаа хуурч мэхэлсэн хүүгийн талаарх түүх юм.
Түүний олон удаагийн худал ярианаас болж, чоно жинхнээсээ гарч ирэхэд, тосгоныхон тусламж гуйн уйлсан хүүд итгэдэггүй. Тэгээд мал сүрэг нь аюулд ордог.
Энэхүү түүх бидэнд шударга байдал болон үнэнч байдал ямар чухал болохыг харахад тусалж байгаа юм. Есүсийн дагалдагчдын хувиар, бид ямар ч нөхцөл байдалд үнэнийг хэлэхийг сонгох хэрэгтэй. Бид худал ярих үед, хариуд нь бидэнд хүмүүс итгэхээ больдог.
Үнэний тухай ярихад бид өмнө нь хэзээ нэгэн цагт худал ярьсан байдаг. Магадгүй энэ нь шийтгэлэээс зугтах эсвэл анхаарал татахын тулд үнэнийг хэтрүүлж, амьдралыг амархан болгохын тулд хэлсэн багахан худал яриа байж ч болох юм. Үнэнийг хэлэх нь түүний үр дагавраас үүдэх айдсаас болоод хэцүү байж магадгүй юм. Гэхдээ бид бүх л нөхцөл байдалд үнэнч байх хүч чадлыг өгөх Бурханд итгэх боломжтой.
Бид үе үе замбараагүй байдалд ордог ч Бурханы өршөөл биднийг буцаан замд нь оруулна гэдэгт итгэж болно.
Үнэнч байдал бол хамгийн шилдэг нь, энэ нь итгэл рүү хөтөлдөг!
Өөрөөсөө асуугаарай: Бусдад үнэнч байх нь яагад чухал вэ? Чи хэн нэгэнд үнэнч бус хандсан үеэ бодоод үзээрэй. Үнэнч бус байдал чинь тэр хүнтэй үүсгэсэн харилцаанд хэрхэн нөлөөлж байсан бэ?
Өөрийгөө сориорой:Бүх нөхцөл байдалд шударга байхыг сонгоорой. Чи үнэнийг хэлэх үед Бурханыг алдаршуулж, бусдыг хүндэлдэг юм.
Залбирцгаая:Бурхан минь, намайг ямар ч үед хайрласаар байдагт баярлалаа! Хэцүү бүх нөхцөл байдалд шударга байхад минь туслаач. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
"Супер Новагийн мухардал" гэх энэхүү ангиар, StarKeepers бидэнд үнэнч байдлын үнэ цэнийг харуулах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![eKidz Devotional: All About Choices](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F25988%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурхан биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн -- бид алдаа гаргасан ч гэсэн Тэр биднийг хайрласаар л байдаг. Энэхүү таван өдрийн чимээгүй цагаар, бидний сонголтууд хэрхэн үнэнч сэтгэл, итгэмжтэй байдал, шулуун шударга, бурханлаг зан чанар руу чиглүүлдэг болох талаар ярилцах болно. Хамтдаа Библийн түүхийг судалж, амьдралд шууд хэрэглэж болох хичээлүүд болох ''Оддын ажилчдын адал явдал'' гэр бүлийн подкаст бичлэгийг сонсох болно.
More