Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал Загвар
НАЙЗ НѲХѲД
Бид сайхан нөхөрлөлийг хөгжүүлж чаддаг байх нь Бурханы хувьд маш чухал мэт харагддаг. Бид Давид болон Ионатан, Есүс болон Лазар, Паул болон Барнаб нарын талаарх хэд хэдэн жишээг Библиэс харж болно. Сургаалт Үгс 27: 6-д "Андын чинь учруулсан шарх сайныг..." гэж жинхэнэ нөхөрлөлийн талаар бичсэн байдаг. Бидэнд эерэгээр нөлөөлдөг, үзэл бодол нийлдэг, ижил үнэ цэнэ бүхий найзууд хэрэгтэй.
Ийм л найзууд бидэнд урам зориг өгч, сүнслэг байдлын хувьд өсөхөд бидэнд туслах болно. Жинхэнэ найз бол хатуу үгийг ч шударгаар хэлж, зөвхөн сонсохыг хүссэн зүйлийг маань хэлэхээр магтаж урамшуулах биш харин ямар нэгэн зүйлийн талаар, хийж байгаа эсвэл хийхээр төлөвлөж буй зүйлийн талаар шулуун байх ёстой үед маань хэлж өгдөг хүн юм. Найзууд бол бидний хувьд чухал байр суурийг эзэлдэг хариуцлагатай бүлэг учир найз нөхөдийнхөө зөвлөгөөг анхааран үзэх ёстой. Бид бүгд шийдвэр гаргадаг, харин ухаалаг,зохистой шийдвэр гаргахад найз нөхөдийн зөвлөгөө тусалж чадна.
Есүс дэлхий дэх үйлчлэлээ төгсгөж байх үедээ найз нөхөдтэй болж эхэлсэн. 3 жилийн турш хамтдаа амьдарч, хамтдаа хооллож, хамтдаа аялж, хамтдаа баяр тэмдэглэж, хамтдаа гашуудан уйлж байсан. Үнэндээ Есүсийн найз нөхдөө болгон сонгосон хүмүүс нь энгийн хэдий ч жинхэнэ эрчүүд байсан бөгөөд нөлөө бүхий, боловсролтой, баян хүмүүс биш байсан юм. Энэ бол жинхэнэ нөхөрлөл юм.
Бид гаднах төрхөөр нь, тэр хүн хэн бэ гэдгээр нь найз нөхдөө сонгодог. Есүс Иохан 15.16-д хэлэхдээ, "жинхэнэ найз чиний төлөө амиа өгнө" гэсэн. Бид бол Есүсийн анд нөхөр бөгөөд Тэрээр бидний төлөө загалмай дээр Өөрийн амиа өгснөөр бидний нүглийг үүрсэн.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Маш хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд тулгардаг нийтлэг бэрхшээл бол хувийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн хооронд хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч энэ бүгдэдээ амжилттай байх юм. Гэвч ихэвчлэн эрүүл бус, стресстэй ажлын үр дүнд хурцадмал байдал, шаардлагагүй стресс бий болж аажмаар бидний бүтээмж мууддаг байна. "7F-н Сайн Сайхан байдал" загварыг хэрэглэх нь амьдралаа илүү сайн удирдаж, ажилдаа амжилттай, гэр бүлийн харилцаагаа сайжруулахад бидэнд туслах болно.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө Pamilya Muna Pilipinas Inc.-д талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг www.pamilyamunapilipinas.org-с үзнэ үү