Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал Загвар
ХӨГЖИЛДӨХ
Хэн нэгэн хүн зугаа цэнгэл гэдгийг "дахин бүтээх" буюу "шинэчлэгдэх" гэсэн утгатай гэж тэмдэглэсэн байдаг. Бурхан бидэнд дахин шинэчлэгдэх, итгэлээр өсөх боломжийг олгож байдаг. Эхлэл 1-р бүлэгт Бурхан хүртэл ажилласны дараа (орчлон ертөнцийг 6 өдрийн дотор бий болгосныхоо дараа), Тэр Амралтын өдөр амарсан, бас амралтын өдрийг сахих тушаалыг бидэнд өгсөн.
Биднийг Түүнтэй улам ойр байлгахын тулд хөгжилдөх, үзвэр үйлчилгээ зэрэг нь Бурханаас бидэнд өгөгдсөн бэлгүүд юм. Амралт чөлөөт цагаа төлөвлөж байх үедээ энэ нь бидэнд Бурханаас ирдэг бэлэг учир эдгээрийнхээ төлөө талархах ёстой гэдгийг санах хэрэгтэй. Бурхан НОМ.ҮГ 3:12-13-д дурдсан шиг биднийг баярлаж бахдахыг хүсдэг. Харин гэм нүгэл дотор эсвэл гэм нүгэлт таашаалын арга замаар биш, ямагт баяр хөөртэй байхыг урамшуулдаг.
Ялангуяа Христ доторхи бүх сүнслэг зүйлст баярлах, талархалаар дүүрэн зүрх сэтгэлээр тав тухтай арга замаар амьдрал дахь ивээлүүдийг хүртэх ёстой. Бид энэ амьдралдаа өөрсөддөө, гэр бүлдээ болон бусдад сайн сайхныг үйлдэх ёстой. Бидний хобби заримдаа гоо сайхны зохиогч Бурханы бидэнд өгсөн бэлэг болох бүтээлч сэтгэлгээг сэргээдэг.
Амралт нь бидэнд гэр бүлийнхэн, найз нөхөддөө цаг гаргах боломжтой болгодог бөгөөд ингэснээр бид тэдэнтэй харилцах харилцаагаа бэхжүүлдэг. Спортууд нь бидний бие бялдрын болон оюун ухааны чадавхийг бэхжүүлэхэд тусалснаар бид Бурханд улам илүү чанартайгаар үйлчилэх чадвартай болдог. А.В Тозер хэлэхдээ "Бурхан бол сайн Бурхан бөгөөд Өөрийнх нь хүмүүс аз жаргалтай байхад Тэрээр хамгийн ихээр баярладаг."

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Маш хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд тулгардаг нийтлэг бэрхшээл бол хувийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн хооронд хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч энэ бүгдэдээ амжилттай байх юм. Гэвч ихэвчлэн эрүүл бус, стресстэй ажлын үр дүнд хурцадмал байдал, шаардлагагүй стресс бий болж аажмаар бидний бүтээмж мууддаг байна. "7F-н Сайн Сайхан байдал" загварыг хэрэглэх нь амьдралаа илүү сайн удирдаж, ажилдаа амжилттай, гэр бүлийн харилцаагаа сайжруулахад бидэнд туслах болно.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө Pamilya Muna Pilipinas Inc.-д талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг www.pamilyamunapilipinas.org-с үзнэ үү