Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал Загвар
ГҮЙЦЭТГЭЛ
Бид даваа гарагын өглөө зам түгжрэхээс өмнө эртлэн босч ажилдаа ирдэг. Ажлын өрөөндөө орж ирэнгүүтлээ хамгийн түрүүнд амралтын өдрүүдэд ирсэн цахим шуудангаа шалгадаг. Харин дараа нь ажлаа хийж, үйлчлүүлэгчидтэйгээ уулзаж, хуралд суудаг. Тэгээд дахиад л Баасан гараг болоход ажил тараад гэртээ харихаасаа өмнө найзуудтайгаа эсвэл хамт ажиллагсадтайгаа нэг газар орж ганц хоёр юм уух газар хайдаг.
Амьдрал яг ингэж л өрнөдөг. Харин бид заримдаа өөрөө өөрөөсөө амьдрал гэж ердөө л энэ гэж үү? гэж асуудаг. Амьдралын зорилго, утга учир гэж юу юм бэ? Амьдралын зорилго, утга учрыг ойлгох тийм ч амаргүй. Бидний өмнө тулгарч буй асуултууд бол: Зорилготой, утга учиртай байх гэж юуг хэлдэг вэ? Үүнийг юу гэдгийг нь бид хэрхэн тодорхойлох боломжтой вэ? Тэгвэл Библи дээр амьдралын зорилгын талаар юу гэж хэлсэн байдаг вэ? Исаиа 43: 7-р эшлэлийг авч үзвэл: Бурхан биднийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэсэн ажээ.
Бидний амьдралын зорилго шалтгаан, яагаад энэ дэлхий дээр амьдарч байгаа нь хүртэл зөвхөн Түүний алдарын төлөө юм. Бидний зорилго бол Бурханыг магтаж, Түүнд мөргөн, Түүний агуу байдлыг тунхаглаж, Түүний хүслийг биелүүлэх явдал юм. Эдгээр нь Түүнийг алдаршуулдаг. Эндээс биднийг Бурхан оршин байлгаж байгаагын шалтгаан, утга учрыг бид олж харах боломжтой болно. Бид Түүний хүслийн дагуу Түүгээр бүтээгдсэн бөгөөд бидний амьдрал Түүний хүслийг биелүүлж, Түүний бидэнд бэлдсэн зүйлсийг биелүүлэхийн тулд юм.
Биднийг Бүтээсэн, бүх зүйлийг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Нэгэнд итгэх юм бол (Ефес1: 11), бид зорилготой амьдралаар амьдарч чадах юм. Августин хэлэхдээ " Хүний тэргүүн зүйл бол Бурханыг үүрд алдаршуулах юм" гэсэн. Тэр бидний хүн нэг бүрт хэрхэн Өөрийг нь алдаршуулах бэлэг өгсөн нь бидний амьдралын утга учир, зорилгыг илэрхийлж буй бөгөөд ингэснээр бид тэрхүү чадвар, авъяас бэлгээ зөвхөн Түүнийг л алдаршуулахад хэрэглэж чадах юм. Тэр биднийг итгэмжит нярав хэмээн үзэж тэр бэлгүүдээ өгсөн бол бид тэдгээр бэлгүүдийг өсгөх бас тэдгээр бэлгүүдийн үнэ цэнийг бий болгох үүрэгтэй.
Энэ нь зөвхөн бидний ашиг тусын төлөө өгөгдсөн бус бусдын ашиг тусын төлөө, бусдыг Хаанчлал руу, Бурхан дээр авч ирэхийн төлөө үйлчлүүлэхээр өгөгдсөн. Аливаа зүйлийг бид ганцхан Бурханыг алдаршуулахын тулд хийх юм бол, үүнийг л жинхэнэ гүйцэтгэл гэж нэрлэдэг!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Маш хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд тулгардаг нийтлэг бэрхшээл бол хувийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн хооронд хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч энэ бүгдэдээ амжилттай байх юм. Гэвч ихэвчлэн эрүүл бус, стресстэй ажлын үр дүнд хурцадмал байдал, шаардлагагүй стресс бий болж аажмаар бидний бүтээмж мууддаг байна. "7F-н Сайн Сайхан байдал" загварыг хэрэглэх нь амьдралаа илүү сайн удирдаж, ажилдаа амжилттай, гэр бүлийн харилцаагаа сайжруулахад бидэнд туслах болно.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө Pamilya Muna Pilipinas Inc.-д талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг www.pamilyamunapilipinas.org-с үзнэ үү