Хабаккукын аянЗагвар

Habakkuk's Journey

6-с 6 дахь өдөр

"Бурханд найдах чимээгүй цагийн үргэлжлэл"

Зохиогчийн бодлууд:
1. Энэ бүлгийн бүхнийг хамарсан сэдэв нь юу байна вэ? Бүхнийг хамарсан сэдэв нь Бурханы хүсэл ба хүч чадал юм.

Хабаккук эргэлзээнээс, хүлээлт рүү эцэст нь Бурханыг магтахад хүрдэг. Бурханд төлөвлөгөө байгаа бөгөөд Тэр бол үүнийг биелүүлэх цорын ганц Нэгэн гэдгийг ойлгосон байсан. Амьдралыг туулах үедээ бид үүнтэй адил зүйлсийг бид үзэж туулдаг бөгөөд үүний учрыг хэрхэн олох шийдвэр гаргах нь хамгийн чухал байдаг. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бүтээл мөн сонгох эрхийн бэлгийн хүртсэн хүмүүс болохынхоо хувьд олон өөр арга замаар аливааг үйлдэх чадвар чадамж бидэнд байдаг ч хамгийн чухал нь Бурхан бидний хэр их итгэлтэй болохыг маань л хардаг.

Бидний хүч чадлаас давахуйц байдалд заримдаа Бурхан нөхцөл байдлыг маань хүргэдэг тэгснээрээ Тэр биднийг эргүүлэн авч ирэх үед нь энэ бол Бурхан байсан гэдгийг нь бид мэдэх болно. Үүгээр Бурхан биднийг гэсэн Өөрийнхөө хайрыг дахин баталж буй бөгөөд мөн энэ замаар бид ганцаараа явж буй мэт харагдах хэдий ч Бурхан биднийг орхиогүй бас хэзээ ч орхихгүй болохыг бидэнд сануулж байдаг.

2. "Села"-гийн утга учир нь юу вэ мөн бид үүнд хэрхэн хариу үзүүлбэл зохих вэ?

Села бол Библи дэх олон эрдэмтдийг бодолд автуулсан үгсийн нэг юм. Үүний олонд танигдсан шууд орчуулагдсан утга гэж байхгүй учраас бүрэн утгыг нь таньж мэдэх ямар ч боломжгүй. Үүний жинхэнэ утгыг илүү дээр ойлгохын тулд хэрэглэгдсэн бүхэл бүтэн бүлгийг бүхлээр нь судалсан байдаг. Тэгэхээр үүний хэрэглэгдсэн бүлэгт анхаарал хандуулах үед "түр зогсолт" хэмээх хөгжмийн нэр томьёотой адил утгыг агуулдагт ихэнх хүмүүс итгэдэг.

Үүнийг амралт; дурдагдах зүйлд түр зогсолт авахад хэрэглэгддэг гэж ойлгоорой. Энэ бол тусгалын цаг үг, уншсанаа нэвчин шингээх, үгэнд үнэхээр гүн гүнзгий анхаарал хандуулах цаг үе юм. Магтаалын энэ хоромд ямар нэгэн чухал зүйл дурдагдан буй бөгөөд үүнийг нэвчин шингээх цаг гаргах ёстойг зохиогч мартахгүй байхыг хүссэн.

3. Бүхнийг хамарсан сэдвийн талаар ахин эргэцүүлэн бодоцгооё: Хабаккук уншигчдад юу хэлэхийг хүсэж байна вэ?

Бурхан гэж үнэхээр хэн болохын чухлыг уншигчдад ойлгуулах замаар Хабаккук өндөр сэтгэгдэл төрүүлэхийг хичээж буй аж. Бурханы хэмжээлшгүй мэргэн ухаан, хүч чадал, хайрыг ойлгохын тулд хэнд бүхий л найдвараа тавьж буйгаа ойлгох хэрэгтэй болдог. Бурхан юу хийж буйд эргэлзэх нь амархан байдаг бол Тэр яг юу хийж байгаагаа сайн мэддэгт итгэх нь тийм ч амар байдаггүй. Мөнх бус хүмүүс болохынхоо хувьд өнгөрсөн, одоо, ирээдүйг харах хэмжээлшгүй хараа гэж бидэнд байдаггүй учраас Бурхан бүхнийг хянаж буй гэдэгт бид ихэнхдээ итгэж чаддаггүй. Эргэлзэн, санаа зовох нь хэвийн зүйл бөгөөд энд л итгэл орж ирдэг. Төгсгөлд нь Хабаккук боломжит хамгийн шилдэг арга замаар дуусгадаг:

18 ЭЗЭНий дотор би баясан хөөрч,
Авралынхаа Бурхан дотор баярлана.
19Эзэн БУРХАН бол миний хүч чадал.
Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож,
Намайг өндөр газруудаар минь явуулсан билээ.

Бууж өгөх ба итгэлийг ийнхүү харуулсанд л хамгийн гол утга учир оршино. Хабаккук Бурханы хүсэл, хүч чадлыг бүрэн харуулсан ба мөн амьдралынхаа бүхий л талбарт бид яагаад Түүнд найдахыг харуулжээ.

4. Үүнийг бид хэрхэн өнөөгийн ертөнцөд мөн өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж болох вэ?

Энгийн хариулт бол Бурханд улам илүүгээр найдах л аж. Ихэнх нөхцөл байдалд энэ нь хэлэхэд амархан ч хийхэд хэцүү зүйл байдаг. Үнэндээ бид хүнд нөхцөл байдалд орох үедээ ихэнхдээ бид эхлээд өөрсдөдөө найдан улмаар тэндээс өөр зүйл рүү хардаг. Бид үүнийг өөрсдөө хийж чадахгүй болохоо ухаарах үедээ Бурхан дотор амар тайван байхынхаа оронд сандралд орох нь элбэг. Бурханд итгэх нь Түүнд итгэхийг хэлдэггүй харин Тэр таны хэрэгцээг хангана, мөн хэзээ ч орхихгүй гэдгийг мэдэхийг хэлдэг.

Тэгэхээр одоо эргээд асуултаа харъя. Энэ дэлхий дээр амьдрах үедээ зарим зүйл таны хяналтаас гадуур, Бурхан үүнийг хянах ёстой гэдгийг санаарай. Түүнээс зугтаж чадах зүйл гэж нэг ч байдаггүй бөгөөд бүхий л зүйл Түүний өмнө хариуцлага хүлээх болно. Сургаалт үгс 3:5:
Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод; гэдгийг санахыг хичээ.

Уриалга:
Энэ бүлэг дэх хэдэн зүйлийг би танд уриалахыг хүсэж байна. Нэгдүгээрт, Хабаккук 3-р бүлгийг дахин унш, юу уншиж буйгаа тунгаан бодохоор түр завсарлаад үз. Бурхан ба Түүний зан чанарын талаар Хабаккук бидэнд юу гэж хэлж буй утга санааны талаар тунгаан бод.

Хоёрдугаарт, Бурханд итгэх өөр өөр арга замыг өдөр бүртээ олохыг бид хичээх хэрэгтэй. Амьдралдаа буй жижиг зүйл дээрээ бид Бурханаас хамаарах үед том зүйл гарч ирэх үед Түүнд найдахад төдий чинээ амархан болдог. Иаков 4:8-ийг тунгаан бод:
Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга.

Бурханаас хамааралтай байх, Түүний үгнээс Түүнийг хайхад зориулан цаг гарга. Түүн рүү оч, Тэр тан рүү ирэх болно. Тэр хэзээ ч хүчилдэггүй бас Өөрийгөө танд туслуулах байдалд Тэр хэзээ ч таныг түлхдэггүй. Бурханд найдах нь, өөрийнхөө хүслийг Түүний хүсэлд таньж өгөх нь таны шийдвэр байх ёстой. Ингэснээрээ та улам илүү дотоод амар тайван ба тайтгарлыг олж авах болно. Энэ дэлхийн сонирхлоор бодол санаагаа эзэмдүүлэх, Бурханы оюун санаанаас салгах боломжийг бид үүнд олгож болохгүй.

Хэрэв бид бодол санаагаа зөнгөөр нь орхих юм бол энэ нь биднийг хянадаг. Бодол санаагаа хяна, Христ дээр бодол санаагаа төвлөрүүл, тэр үед үйлдэл тан Түүнийг тусгах болно.
Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Habakkuk's Journey

Энэхүү төлөвлөгөө нь биднийг Хабаккукын хүнд үеэр аялуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан II Томми Эл. Камдэнд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://portcitychurch.org/