Хабаккукын аянЗагвар

Habakkuk's Journey

6-с 2 дахь өдөр

"Хабаккуктай уулзаж байгаагийн үргэлжлэл"

Зохиогчийн үзэл бодлууд:
1. Хабаккук 1-р бүлгийг уншихад танд ямар сэдэв хамгийн ихээр туссан бэ?
Бүхнийг хамарсан сэдэв байсан ба энэ нь "зөвтийг буруутууд залгих боломжийг Бурхан яагаад олгосон бэ" байв.

Энэ асуулт бол өнөөгийн амьдралын нэгэн хэсэг гарцаагүй мөн. Амьдарч буй ертөнцөө харах үедээ энэ асуултыг бид асуух нь элбэг байдаг. Үнэнийг хэлэхэд, энэ бол буруу асуулт юм. Хамаагүй дээр асуулт бол; энэ буруу зүйл бүхнээр дамжуулан Бурхан юу хийж байна вэ?

2. Энэ ном яагаад Хуулийн номд багтсан гэж та бодож байна вэ? Энэ бүлэгт Бурханы зорилго юу байсан гэж та бодож байна вэ?

Үүнийг уншмагцаа оролцохгүй байгаад нь Хабаккук Бурханыг шалгааж байгааг нь анзаардаг. Үзэл бодол маань хоёр зүгт хуваагдсан: Нэгдүгээрт, энэ бол үнэхээр зоригтой алхам байсан ба хоёрдугаарт, тэр яагаад тийм зоригтой байсан бэ?

Энэ бүлэг бол нигүүлсэл ба хайрын илэрхийлэл мөн. Бурхан бол болж буй эсвэл болох бүхий л зүйлийг хэнээс ч илүүтэйгээр захирдаг гэдгийг христ итгэлтнүүд болохынхоо хувьд бид мэддэг. Ойлгохгүй зүйлээ шалгаан асуух нь Бурханы эрх мэдлийг шалгааж байгаагаа бид мэддэг.

Энэ бол энэ бүлгийн зорилго нь мөн. Бурханаас асуулт асуух нь буруу зүйл биш. Зүгээр л залгагдах өөрийн гэсэн бодол санаагүй төхөөрөмж байлгахаар бас ижил хэвэнд цутгагдсан христ итгэлтнүүд байлгахаар Бурхан биднийг хэзээ ч бүтээгээгүй. Яагаад ийм байгааг нь асуух нь мөн энэ талаар Тэр юу хийж байгааг ч хүртэл асуух нь буруу зүйл биш. Хабаккукт өгсөн Түүний хариулт нь детальчилсан төлөвлөгөө байгаагүй: энэ нь таагүй харагдаж буйг Бурхан мэдэж байсан хэдий ч Тэр бүхнийг хянаж байсан гэдэгт гол утга учир оршсон.

3. Энэ номыг бичигдэж байх үед тайван бус байдал нь юу байсан бэ?
Иргэний тайван бус байдал хаа сайгүй байсан. Вавилончууд хүчирхэг болохын хирээр Израиль үндэстэн айдсаар дүүрсэн байв. Тэд үндэстнүүдээр явж, тэднийг булаан эзэлж байлаа. Тэд дараагийнх нь байх болов уу гэж айцгааж байв. Хабаккук эргэн тойрныхоо үндэстнүүдийг харан, израилийн тогтворгүй гэж үзэх үндэстэн чинээлэг байдалд болон цэргийн хүчний амжилтад хэрхэн хүрч буйг нь нүдээр үзэж байлаа. Израиль тэдний хараанд байгааг харж, мэдэх нь бас израиль зөвтөөс буруут болсон, буруу зүйл шагнагдах мэт санагдах үед Бурханы хууль орхигдож буйг бас дурдахгүй байхын аргагүй.

4. Яг одоо байгаад маань энэ хэрхэн орчуулагдах вэ?
Сайн, муугийн хоорондох шугам тод бус болсон үед бид амьдарч байна. Дээшээ нь доошоо болсон ба муур нохойтой тоглон байхад юу зөв гэж? Эргэн тойрноо харах үедээ асуулт асуумаар санагдах хэдий ч айдсаасаа бид зуурдаг. Зарим хүмүүсийн хувьд асуулт асуухаас айдаг байхад зарим хүмүүсийн хувьд хариултаас айдаг. Авч үлдвэл зохих зүйл бол ойлгохын тулд асуултаа асуу, гэхдээ Бурхан биднийг хүчит мутраараа хучиж байгааг бас Түүнд төлөвлөгөө байгаа гэдгийг мэдэгтүн. Дайсан алхахыг бас христ итгэлтнүүд дэлхий даяар нь довтлогдохыг бид харах хэдий ч бидэнд өгөгдсөн гэрэл бий. Эцэгтэйгээ нээлттэйгээр ярих чадварт маань Хабаккук нөхцөл байдлыг бий болгосон. Есүсээс бидний хүлээн авсан нэг бэлэг бол юуны ч талаар бас хэзээ ч бид Түүн рүү чөлөөтэй очиж болох явдал юм. Эцэгтэйгээ ярь, учир нь таны санааг зовоох зүйлд Тэр ч бас санаа тавьдаг.


Уриалга:
Хабаккукыг дахин нэг удаа унш, ирэх зүйлсийн найдварын мессеж гэдгээр нь харахыг хичээ.

Хабаккук үүнийг бичихдээ тэр эргэн тойрныхоо хүмүүсийн хөнөөлтэй арга замыг харсан хэдий ч тэр өссөн торнисон бичээсээс хамаарахаа мартжээ. Эхлэл 50:20, "Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм." гэдэг. Эдгээр нь Иосефийн ах нартаа хандаж хэлсэн үгс байв. Тэд түүнийг боолоор худалдсан ба тэд ахин уулзах үедээ тэд түүнийг хариугаа авах вий гэж эмээсэн ч Бурханы төлөвлөгөөнд найдах найдвараа тэр хэзээ ч алдаагүй. Бүхий л муу нөхцөл байдалд биднийг харж чадахгүй байх үед ч хүртэл үүнээс эерэг зүйл гарах болно.
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Habakkuk's Journey

Энэхүү төлөвлөгөө нь биднийг Хабаккукын хүнд үеэр аялуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан II Томми Эл. Камдэнд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://portcitychurch.org/