Хабаккукын аянЗагвар

Habakkuk's Journey

6-с 4 дахь өдөр

"Бурханыг хүлээж байгаагийн үргэлжлэл"

Зохиогчийн үзэл бодлууд:
1. 1-р эшлэл дээр хэдэн хоромд анхаарлаа төвлөрүүл бас энэ эшлэлийн ямар чухал болох талаар бод. Үүний талаарх үзэл бодлуудаа тайлбарла.

Хабаккук юу хийж байгаагаа маш сайн мэдэх байсан. Тэр Бурханыг өөрт нь хариулах хүртэл хүлээж байсан ч яагаад 1-р эшлэл тийм чухал байсан бэ? Бурханы хариулахыг нь бид хэрхэн хүлээх ёстойг энэ нь үзүүлсэн гэдэг бол энгийн хариулт мөн. Хариултыг хүлээж байхдаа тэр бат зогссон. Тэнгисийн цэрэг асан хүнийхээ хувьд байраа хамгаалан, үүнийгээ сонор сэрэмжтэйгээр хийх нь ямар чухал болохыг мэднэ.

Хабаккук зүгээр л хойш суугаад, хариулт авах даруйдаа би үйлдэл хийх болно гэж хэлээгүй харин үүнийхээ оронд Бурханаас сонсохоор хүлээн зогсох үедээ би хамгаалалтад зогсохоо үргэлжлүүлэх болно гэж тэр хэлсэн. Өөр нэг анхааран харах зүйл гэвэл Бурханы хариултад өгөх хариултаа Хабаккук төлөвлөж байв. Ямар нэгэн арга замаар Бурханд хариулахад тэр өөрийгөө бэлтгэж байлаа.

Энэ нь надад улс төрийн сонгуулийн компанит ажлыг сануулдаг. Нэр дэвшигч ямар нэгэн албан тушаалд нэр дэвших үедээ аль ч үр дүнд өөрсдийгөө бэлтгэдэг. Тэд ихэнхдээ ялалтын бас буултын хэлэх үгсээ аль алийг нь бэлтгэдэг. Энэ нь тэд өөрсдийг нь захирах эрх мэдэлд бууж өгөх хүсэлтэй байгааг харуулах арга зам юм. Сонгогдсон албан тушаалтны хувьд энэ нь хүмүүсийн сонголт байдаг бол Хабаккукын хувьд Бурханд захирагдах эрх мэдэл байв.

2. Бурхан Хабаккукт хэрхэн хариулахыг сонгосон ба бид хэрхэн сонсох ёстой талаар энэ юуг хэлж байна вэ?

Бид бүгдийн мэддэгчлэн Бурханы арга зам нь үргэлж бидний хүсэн хүлээсэн эсвэл байх ёстой гэж бодсончлон байдаггүй. Ирээдүйд болох ямар нэгэн зүйлийн талаар тэмдэглэж ав гэж Хабаккукт хэлэхээр Бурхан шийдсэн. Энэ заримдаа итгэхэд бэрх байдаг. Өнөө үед бид нэн даруйн сэтгэл ханамжаар хүрээлэгдсэн. Яг одоо үр дүнг харахыг хүсэх бичил долгионы зуухын үед бид амьдардаг. Шийдлийг бид нэн даруйд хүсдэг ч энэ нь дандаа бидэнд хамгийн шилдэг зүйл байгаад байдаггүй.

Бурхан үүнийг мэддэг бөгөөд Хабаккук тэвчээртэй байхын тулд бүх зүйл үргэлж харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг хэлэхийн тулд энэ цагийг зарцуулсан. Энэ нь боломжгүй зүйл мэт санагдаж болох ч түүний юу хийж байгааг Бурхан мэддэг. Тэвчээртэй байх нь хэнд ч хэлэх амар чанар биш. Тэвчээр бол хэзээ ХҮЛЭЭЖ, хэзээ хөдлөхөө мэдэх явдал юм. Тэвчээртэй байна гэдэг нь заримдаа та өөрийн шийдвэрийг гаргахаасаа өмнө Бурхан юу хийхийг хүлээх хэрэгтэй гэсэн үг юм. Хабаккук үүнийг туулж мэдэрсэн. Хабаккукийн хувьд Бурхан хөдөлж, тэр тэвчээртэй байх цаг байсан.

3. Бурхан Хабаккуктай ярихдаа яагаад “хараагдсан” гэхийн оронд “хөөрхий еэ” гэдэг үгийг ашигласан гэж та бодож байна вэ?

Хөөрхий еэ гэдэг үгийг өрөвдөж харууссан үедээ ашигладаг. “Энэ хүнд байгаа зүйлсийг хараач ээ, надад энэний хагас нь ч болтугай байсан болоосой” гэж хэлэх амархан байдаг. Бурханы бидэнд ойлгуулахыг хүсэж буй зүйл бол хүмүүст атаархах биш харин өрөвдөх сэтгэлтэй байх юм. Бид тэдний шүүгч болж эхэлдэг байдлаар биш, харин бид тэдний төлөө өршөөл гуйн хашхирдаг байдлаар. Гэм нүгэлтэй амьдрал бол тийм ч хүн атаархмаар сайхан амьдрал биш.

Энэтхэгийн крикет тоглогч асан Капил Дев хэлэхдээ, "Урт хугацаандаа шударга байх нь гарцаагүй хамгийн шилдэг бодлого гэдэгт би итгэдэг. Богино хугацаанд шударга бус байснаар зугтаж болох ч эцсийн дүндээ үнэнч шударга байх нь үр шимийг нь өгдөг." Шударга бус хүн шударга бус байдал нь өөрт нь эргэж ирэх вий гэж үргэлж санаа зовдог бөгөөд энэ нь Бурханы танд ерөөсөн амьдралаар амьдрах арга биш юм.

4. Үүнийг бид хэрхэн өдөр тутмын амьдралдаа оруулах вэ?

Энэ бүлэгт заасан зүйлийг хэрэгжүүлэх олон практик арга зам байдаг ч Бурхан таныг орхиогүй тул Түүнд тэвчээртэй хандах нь хамгийн сайн арга байж болох юм. Та Бурханаас асуултууддаа хариулахыг хүлээж байхдаа сүнслэг ажлаа үл тоомсорлож болохгүй. Бурхан бүх зүйлд, тэр ч байтугай Өөрийн цагтаа төгс төгөлдөр бөгөөд хэрэв бид Түүнийг хүлээх зуураа сүнслэг ажлаа үл тоомсорловол бид Матай 25:24-26-д дурдсан нэг таланттай зарцаас дээрдэхгүй.

24 Мөн нэг талант авсан нь ирж “Эзэн, би таныг тариалаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ.

25 Би айсан тул явж, таны талантыг газар нуучихсан. Хар, таных энэ байна” гэв.

26 Эзэн нь түүнд “Олиггүй муу боол, залхуу чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гэнэ ээ?
Бурханы танд өгсөн зүйлд итгэмжтэй байгтун, тэгвэл Тэр таныг ерөөх болно. Өөрт байхгүй зүйлээ бүү нэх, харин орчлон ертөнцийг бүтээгчдээ бүх зүйлд таларх.

Уриалга:
Танд юу байгаа болон та тэр зүйлээ хэрхэн олж авсан талаар тунгаан бодоход цаг гаргаарай. Бурхантай ярьж Түүнд талархаарай. Түүнийг хүлээх зуураа Түүнд найдсаар байгаагаа харуулах нь миний танд хэлж буй хамгийн том уриалга юм.
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Habakkuk's Journey

Энэхүү төлөвлөгөө нь биднийг Хабаккукын хүнд үеэр аялуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан II Томми Эл. Камдэнд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://portcitychurch.org/